UBLife Logo
Lifestyle

Хөвсгөр эмэгтэйтэй гэрлэсэн эрчүүд илүү ЖАРГАЛТАЙ байдгийг нотолжээ

Хөвсгөр эмэгтэйтэй гэрлэсэн эрчүүд илүү ЖАРГАЛТАЙ байдгийг нотолжээ

Мексикийн үндэсний их сургуулийн (UNAM) профессор болох доктор Файлемон Алвардо болон Эдгардо Моралес нар нэгэн судалгааг явуулж, хөвсгөр, бондгор эмэгтэйтэй гэрлэсэн эрчүүд маш жаргалтай амьдардаг болохыг тогтоожээ. Учир нь ийм төрлийн бүсгүйчүүд эрчүүдийг илүү сайн ойлгож, маш сайн халамжилж, юу хэрэгтэйг нь тун сайн мэдэж байдаг аж. Мөн аливаа зүйлийг дүүрэн, сайхан байлгах гэсэн хүсэл нь мундаг гэрийн эзэгтэй болоход нь нөлөөлдөг аж. 

Мөн судалгаагаар хөвсгөр бүсгүйчүүд маш эерэг, хөгжилтэй, аливаа зүйлийг хүлээж авах нь уужуу тайван байдгийг онцолжээ. Мөн судалгаанд оролцсон зарим хүмүүсийн жишээнээс авч үзэхэд Гриффин Омоло хөвсгөр бүсгүйтэй гэрлэсэн ба гэр нь хайр, инээд хөөр, элбэг дэлбэг бүхнээр бялхаж байдаг, ямагт өөдрөг, нээлттэй байж маш сайн анхаарал тавьдаг гэсэн байна. Мөн хөвсгөр бүсгүйтэй гэрлэсэн эр урт наслах нь их байдаг аж. 

Тиймээс эрчүүдээ таны бүсгүй хөвсгөр байлаа гээд, мөн туранхай байсан ч гэрлээд жин нэмээд эхэлсэн бол санаа зовох зүйл огтхон ч байхгүй бөгөөд та байгаагаар нь хайрлаарай. Тэд ямар ч үед сэтгэл санааг тань өргөж, сайхан хоол амттанаар таныг дутаахгүй, хайр халамжаар дүүрэн байлгах болно гэжээ.

Эх сурвалж: standardmedia.co.ke 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
24
22
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.