UBLife Logo
Lifestyle

Хөмсгөө бүрэн хусвал юу болох вэ?

Хөмсгөө бүрэн хусвал юу болох вэ?

Хөмсөг бол биднийг төрөх үед л байсан эд бөгөөд ер нь хөмсөггүй байна гэж төсөөлөхөд ч бэрх зүйл билээ. Хөмсгөнд царай зүснээс гадна өөр чухал үүрэг байдаг байна. Тийм болохоор хөмсгөө бүрэн хусаад хаячихвал маш олон асуудал үүсэх болно.

Ер нь хөмсгөө авч яах гэж? Үнэнийг хэлэхэд хөмсгөнд дургүй хүн тун олон байдаг. Эрт дээр үед ч, орчин цагт ч бий. Жишээ нь, япончууд VIII зуунаас эхлэн хөмсгөө авдаг байсан нь уламжлалт хикимаю хэмээх нүүр будалтаа хийх зорилготой байв. Будаг гөлгөр арьсанд сайн шингэдэг тул хөмсөг саад болоод байдаг байж.

Дундад зууны үед япончууд хөмсгөө хусаж, шүдээ хараар буддаг байв. Харин Египетэд огт өөр зорилгоор хөмсгөө авдаг байжээ. Египетэд муурыг шүтдэг байсан бөгөөд муураа нас барахад хөмсгөө хусаж, гашууддаг байсан гэнэ. Хэрэв нохой үхвэл эзэн нь биеийн бүх үсээ хусдаг уламжлалтай байв.

Сэргэн мандалтын үед өндөр духтай хүн язгууртан шинжтэй  гэж тооцогддог байсан тул духаа өндөр харуулахын тулд хөмсгөө авч байв. 1920-1960 онд хөмсгөө хусаад оронд нь будгаар буддаг, зурдаг болж  иржээ. Гоё хэлбэрээр ургуулах гэж оролдсоноос зурчихсан нь хавьгүй амар байлаа.

Илүү хурц, тод харагдах гэж моделиуд хөмсгөө хусдаг байсан үе ч байлаа. Жаззель Занотти, Кристен МакМенами, Адриана Лима нар тэдний нэг. Харин шинжээчдийн үзэж байгаагаар хөмсөггүй байх, хэт нарийхан хөмсөгтэй байх нь моодноос гараад удаж байгаа гэнэ.

Эмч нарын дүгнэлтээр хөмсгөө бүрэн хусах нь эрүүл мэндэд хохирол учруулна. Хөмсөг зүгээр нэг таны духан дээр ургасан эд биш. Тэдний гол үүрэг нь дээрээс буух гэрэл болон хөлс мэт шингэнээс хамгаалах явдал. Мөн хөмсөг бол харилцаа холбооны чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөмсгөө янз бүрээр хөдөлгөснөөр та гайхсан, уурласан, айсан байдлаа илэрхийлж чадна. Массачусетскийн их сургуулийн хийсэн судалгаагаар хүмүүс хөмсөггүй болсон найзуудаа танихгүй, дэргэдүүр нь өнгөрөх явдал их гарч байжээ. Тэгэхээр хөмсөг нүднээс илүү эзнээ илэрхийлдэг зүйл байх нь. Хөмсөггүй хүн хувь чанараа гээж байна гэсэн үг.

Хэрэв  үнэхээр хөмсгөө хусчихсан бол яах вэ? Бүү санаа зов. 14-30 хоногт ургачихна. Харин хөмсөг хусахаар дараа нь илүү өтгөн, тод ургадаг гэдэг яриа бол худлаа шүү. Хусах үеэр үс гэмтэж, хатуурч, арьсанд шигддэг болно. Хэт нарийхан хөмсөгтэй хүмүүс эмчид хандах хэрэгтэй шүү.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.129.191