UBLife Logo
Тэд бидний тухай

Чехэд монголчууд хамгийн бага цалинтай

Чехэд монголчууд хамгийн бага цалинтай

Чехийн Хөдөлмөрийн яамнаас тус улсад байгаа гадаад ажилчдын орлого, цалингийн талаар судалгаа явуулжээ. Чехэд байгаа гадаад ажилчид дунджаар чех хүнээс өндөр цалин авдаг дүн гарсан байна.Хамгийн өндөр цалинтай нь германчууд байлаа. Тэд сард дунджаар 105322 кроны цалинтай бол словакчууд 37609, оросууд 36469 крон, румынчууд сарын 33469 кроны цалинтайгаар удаалжээ. Харин чехүүдийн дундаж цалин 30865 крон байна. 

Чех дэх гадаад ажилчдаас хамгийн бага цалинтай нь Монгол, Украин, Вьетнамын иргэд бөгөөд ихэнх нь нарийн мэргэшил шаардагдахгүй үйлдвэрт ажилладаг тул дундаж цалин нь 24 мянган крон байна. Чехэд ажил хийдэг гадаад иргэдийг тоогоороо Словак тэргүүлдэг. Энэ улсад 65 мянган словак, 24.5 мянган украин, 19 мянган польш иргэн хөдөлмөр эрхэлдэг байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
46
34
34
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.