Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нэгэн зургийн сонирхолтой түүх: Манан дундах тоглолт, 1937 он

Тэр хаалгаа үнэнчээр хамгаалж, бэлэн байдалд зогсоно.


Хөлбөмбөгийн багийн хаалгач байх хамгийн хэцүү гэдгийг харуулсан нэгэн зургийг танилцуулья. 
Эхлээд харахад онцгой юмгүй, жирийн нэгэн зураг мэт санагдана. Хаалгач л зогсож байна. Манантай байна, тэгээд юу гэж?
1937 онд Лондон хотын "Stamford Bridge" цэнгэлдэх хүрээлэнд "Charlton Athletic", "Chelsea" багуудын тоглолт болжээ. Тоглолтын эхнээс л өтгөн манан буусан тул үзэгчдэд талбай харагдахгүй, тоглогчид нь ч бөмбөг хаана байгааг үзэхгүй байв. Шүүгч тоглолтыг хэсэг зогсоосон ч үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Будант Альбионд манан жирийн үзэгдэл болохоор тэр. 

Ингээд тоглолт дахин эхэллээ. Ямар ч гэсэн "Charlton Athletic" багийн хаалгач Сэм Бартрэм тэгж бодож байв. Тэр хаалгаа үнэнчээр хамгаалж, бэлэн байдалд зогсоно. Өтгөн манан дундаас өрсөлдөгч хэзээ ч бөмбөг хөөгөөд гараад ирж мэдэх тул хаалгаа сайн манах хэрэгтэй. Гэвч өрсөлдөгч нар гарч ирэхгүй л байлаа. Талбай нэг л чимээгүй. Яг энэ зурган дээрх байрлалаар Сэм 15 минут зогссон бөгөөд энэ үед зургийг авчээ. 
Цаашдаа юу болсон талаар Бартрэм намтартаа ингэж бичжээ. 
"Нэлээд удсаны дараа манан дундаас нэг хүн гарч ирлээ. Бөмбөг хаахаар бэлтгэтэл тэр хүн цагдаа байсан. Цагдаа намайг харснаа "Чи энд юу хийж байгаа юм. Тоглолтыг цуцлаад 25 минут болж байна. Талбай дээр хэн ч байхгүй" гэж хэлдэг байгаа" 
Дээр дурдсанчлан тоглолтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаа манан арилахгүй байсан тул зогсоосон байна. Үзэгчид гэртээ харьж, тоглогчид ч хувцсаа солиод тарсан байлаа. Харин хэн ч талбайн нөгөө талд байгаа хаалгач Сэмд хэлсэнгүй. Азаар тэр цагдаа цэнгэлдэхийг тойрч байгаад Сэмтэй тааралдаагүй бол тэр цаг дуустал зогсох байсан нь гарцаагүй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
16
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.