Премьер лигийн багуудын тоглолт эхлэхэд хөлбөмбөгчид хүүхэд хөтлөөд гардаг сайхан уламжлал бий. Тэр хүүхдүүдийг яаж сонгодог, хэрхэн олдог талаар жирийн балиашгууд бид мэддэггүй билээ. Тэгвэл дэлхийн хамгийн том лиг гэгддэг Английн Премьер лигийн зарим баг энэ уламжлалаар мөнгө олдог болжээ.
Тэд хөлбөмбөгчидтэй цуг талбайд гарах эрхийг тоглолт үзэх тасалбар, ододтой хамт зураг авахуулах, гарын үсэг авах гэсэн тусгай үйлчилгээний хамт хүүхдүүдэд зардаг байна. Мэдээж зарим эцэг эхчүүд үүнд дургүй байгаа.
Ингээд үнийг танилцуулья.• "Вест Хэм" 700 фунт стерлинг• "Лестер" 600• "Тоттенхэм" 405• "Вулверхэмптон" 395• "Кристал Пэлас" 375• "Брайтон" 350• "Бернли" 300• "Кардифф Сити" 255• "Уотфорд" 250• "Борнмут" 185
Том багуудаас энэ жагсаалтад ганцхан "Тоттенхэм" л байна. Бусад томчууд хүүхдүүдийг үнэгүй дагуулан гардаг. Эсвэл өөрийн академиас, үгүй бол буяны төслийн хүрээнд хүүхдүүдээ сонгодог.
Мөнгө төлөөд тоглогчидтой цуг талбайд гарахыг хүсдэг хүүхэд маш олон. Эцэг эхчүүд хүүдээ төрсөн өдрийн бэлэг болгон ийм эрх өгөх тохиолдол ч их. Гэхдээ 700 фунт стерлинг гэдэг их мөнгө. Фэнүүд багуудыг уламжлалаар бизнес хийж байгааг шүүмжилж байна. Урьд өмнө сугалаагаар хожих, эсвэл уралдаанд түрүүлж байж талбайд гарах эрхтэй болдог байсан бол одоо баян айлын хүүхдүүд л талбайд гардаг болсон ажээ.