Украины аялал, зугаа цэнгэлийн "Орел и Решка" нэвтрүүлгийг монголчууд сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн хамт олон хоёр ч удаа манай улсад ирж байсан билээ. Хэсэг завсарласны эцэст дахин сэргээд байсан тус нэвтрүүлэг хаагдах болсон талаар хөтлөгч Анастасия Ивлеева инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Анастасия "2 жил үргэлжилсэн аялал маань дууслаа" гээд уйлж байгаа бичлэгээ нийтэлжээ.
2011 оноос эхлэсэн тус нэвтрүүлгийг гадаадын хэд хэдэн телевиз, тэр дундаа ОХУ-ын "Пятница!" суваг худалдан авсан билээ.