Хөдөө салхины сэвэлзээг мэдэрч, гүвээ толгодын дээгүүр нар жаргахыг харан сэтгэлээ амраасан зуны өдрүүд ард үлдлээ. Харин одоо та их хотын хөл хөдөлгөөн, завгүй амьдралдаа буцаж ирээд нэг л дасан зохицож чадахгүй байна уу. Энэ шилжилтийн үед ая замын амт, дурсамжийг хадгалахын зэрэгцээ хотын амьдралдаа хурдан дасан зохицохын тулд доорх 7 зүйлийг санахад илүүдэхгүй.
1. Аяны зургуудаа эмхлэх
Аяллын үеэр дарсан зургууд тань дурсамжийг сэргээх хамгийн гоё зүйл. Хотод ирээд зурагнуудаа эрэмбэлж, найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Энэ бол аялал тань дууссан ч сэтгэлд үргэлжилж буйг мэдрүүлэх нэг алхам юм.

2. Эрүүл хооллолтод эргэн орох
Аялахдаа махан шорлог, тослог хоол багагүй хэрэглэсэн бол хотод ирээд ногоо, жимсээр хоолны дэглэмээ тэнцвэржүүлээрэй. Энэ нь таныг хурдан эрч хүчээ сэлбэхэд тусална.

3. Юнивишнийн түр салгалтаа цуцлах
Аяллын өмнө та Юнивишнийн үйлчилгээгээ түр салгасан уу? Хотод буцаж ирсэн бол одоохон цуцлах цаг нь боллоо. Ингэх гэж салбар руу яарч сандрах шаардлагагүй. Учир нь та хаанаас ч, хэзээ ч Unitel апп-аараа хэдхэн алхмаар сэргээх боломжтой.
Алхам алхмаар зааж өгье:
Unitel апп руу нэвтэрнэ
Нүүр хэсгийн сум дээр дарна
“Түр салгалт” хэсгийг сонгоно
Цуцлах гэрээний дугаараа сонгоно
Кодоо бүртгэлтэй админ дугаар эсвэл и-мэйл хаягаараа авна
Кодоо оруулснаар үйлчилгээ тань амжилттай сэргээгдэнэ
И-мэйлээ шинэчлэх шаардлагатай бол Unitel апп-ийн “Миний бүртгэл” хэсэгт хандаарай.
Хотод ирээд гэр бүлээрээ тухлангаа дуртай киногоо үзэх шиг жаргалтай зүйл гэж хаа байх билээ дээ. Аан бас, зарим хүмүүсийн хувьд одоо л аялал нь эхлэх гэж байж магадгүй. Тиймээс аппликэйшнээр дамжуулан түр салгалтаа хийгээрэй.

4. Аяллын үед уншсан ном, сонссон хөгжмөө тэмдэглэх
Хэрэв та аялахдаа дуртай дуугаа сонсож, эсвэл шинэ ном уншсан бол тэмдэглээд аваарай. Хотод буцаад ирэхэд тэр дурсамжууд танд урам өгнө.

5. Амралтаасаа олж авсан сайн зуршлаасаа үлдээх
Хөдөө агаарт эрт сэрж дассан бол хотод ч тэр зуршлаа үргэлжлүүлэхийг оролдоорой. Энэ нь таны өглөөг илүү эрч хүчтэй болгоно. Мөн гадуур алхах, хоолоо байнга өөрийн гараар бэлдэх, сүү цагаан идээ ихээхэн хэрэглэх, байгальтайгаа ойрхон байх, ууланд гарах зэрэг гоё зуршлуудаа авч үлдээрэй.

6. Санхүүгээ эргэн харах
Аяллын зардлаа тооцож, үлдэгдлээ төлөвлөх нь шинэ сарын төсөвт тань чухал. Хотод ирээд хийж чадах хамгийн ухаалаг алхмуудын нэг бол энэ. Цаашид ч бас яаж санхүүдээ анхаарах вэ гэдгээ сайтар төлөвлөөрэй. Биднийг урт удаан намар өвлийн улирлууд хүлээж байна.

7. Дараагийн аяллаа төлөвлөх
Аялал дууссан ч дараагийн аяллын төлөвлөгөө сэтгэлийг тань догдлуулна. Шинэ газар, шинэ зорилгоо бичиж тэмдэглээрэй. Намар, өвөл ч аялана гэж бодож байвал эртнээс төлөвлөхөд буруудахгүй юм шүү.

Аяллаас ирээд их хотын амьдралдаа эргэн дасахдаа эдгээр жижиг зүйлсийг санаж, өдөр тутмаа илүү урамтай эхлүүлээрэй. Харин хамгийн түрүүнд Юнивишнийн түр салгалтаа Unitel апп-аараа цуцлахаа мартуузай. Хотын амьдралдаа эргэн тавтай морил!