Улсын аварга Г.Эрхэмбаяр заан Ч.Санжаадамбыг амлаж авсан нь бас л сонин шийдэл байв. Барьц сонгоход Ч.Санжаадамбын талаар таарч, шахаж өргөн аваргыг давлаа. Н.Батсуурь санаачилгыг гартаа авч барилдсан боловч, Р.Пүрэвдагвын мушгиж тойгдох мэхэнд тэссэнгүй. Ингэснээр Архангайн хоёр хүчтэн улсын арслан цолны болзол хангаад байгаа бөгөөд түрүүлсэн нь аварга болох юм.
Г.Эрхэмбаяр у.ав Ч.Санжаадамба у.з
Н.Батсуурь у.а Р.Пүрэвдагва ө.и.н