UBLife Logo
Newsfeed

Б.Шарав гуайн хэлсэн нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаам 25 эшлэл

Ub.life
Ub.life
Б.Шарав гуайн хэлсэн нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаам 25 эшлэл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсөж, Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиогоод байгаа билээ. Түүний хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэсэн эшлэлийг хүргэж байна. 

1. Зохиол, бүтээл минь ард түмний өмч.2. Сайн зохиол бүтээл гэдэг мөнх настай эд. Тиймээс зохиогчоос хойш ард түмэн л авч явах ёстой.3. Хөгжмийн зохиол бичнэ гэдэг бол том үүрэг хариуцлага.4. Хөгжим гэдэг сэтгэлийн маш хүчтэй хэл юм шүү дээ. Үгээр илэрхийлж болдоггүй юмыг л эгшигээр илэрхийлдэг.5. Төгөлдөр хуур, нотны цаас, үзэг байхад юм хийгээд байж болно.

6. Хөгжмийн урлаг өөрөө сайхан. Нэг авсан хүнээ гаргана гэж байхгүй дээ.7. Бүх урлагийн салбар дэлхийн зах зээлд оюуны бүтээлээ яаж гаргах вэ гэдэгт санаа зовох ёстой.8. Ганцаардах үе байх ч уран бүтээлийн ганцаардал гэж их хэцүү зүйл.9. Хүний авьяас, сэтгэл хоёр хөгширдөггүй.10. Улс эх орныхоо төлөө зүтгэнэ, их зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь хувь хүний хүсэл эрмэлзлээс шалтгаалах болохоос улс төртэй ямар ч холбоогүй зүйл.11. Аливаа цаг үе өөрийгөө төлөөлөх хүнийг бий болгодог. Ийм учир жанцангаар бидний дараагийн үед хэдэн сайхан залуучууд байна аа. Тэдэнд бидний хийснийг хийгээд, түүнээс ч цааш явах бололцоо бий.12. Том бүтээлүүд гэдэг ярьж, бодсоны ч зоргоор төрдөг зүйл биш. Тиймээс томоохон бүтээлийг гарсных нь дараа ярихаас биш, би хийх гэж байна гэж ярих нь зохимжгүй байдаг.13. Ер нь хөгжим зохионо гэдэг зөвхөн авьяас шаардах ажил биш. Маш их мэдлэг чадвар, оюун ухааны ажил. Хөгжим бол шинжлэх ухаан болоод хөгжчихсөн. Тиймээс өнөөдөр ХХI зууны дэлхий дээр хөгжмөө дуугаргая гэвэл маш оюунлаг бүтээл л бичих хэрэгтэй.14. Ардчиллаас хавьгүй илүү үнэтэй зүйл бол тусгаар тогтнол шүү. Энэ тусгаар тогтнолд маань сэв суух вий, алдахад хүрэх вий гэж санаа зовдог юм.

15. Миний  “Сэрсэн тал”-ыг Н.Жанцанноровын “Цагаан суварга”-тай, “Сэтгэлийн эгшиг”-ийг “Сэтгэлд шингэсэн говь”-той,  “Гэгээн алсад одох юмсан”-ыг ”Мандухай”-н аятай, бас “Аав, ээж хоёр”-ыг ”Хүний заяа”-тай харьцуулаад сайн муу, сайхан муухайн тухай их олон зүйлийг ярьж болох байх. Тэгвэл миний “Хоёрдугаар симфони”,  “Чингис хаан” дуурь, “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмжийг ямар бүтээлтэй нь харьцуулах вэ. Ийм болохоор бид өөр жингийн тамирчид, харин өрсөлдөгчид бол биш.

16. Ямар ч суутан цаг үедээ үнэлэгддэггүй ч байж мэднэ.17. Элдэв зөрчил, тэмцлийг сонгодог урлагийн төрөл дээр хурцаар илэрхийлэхгүй бол болохгүй. Ер нь хөгжим гэдэг хүний амьдралтай яг адилхан. Хурцаар илэрхийлэх хэсэг байхад уян зөөлнөөр дүрслэх нь ч байна.18. Аливаа бүтээлийг хурдан туурвиснаараа муу, удаан зууралдсанаараа сайн болдоггүй. Тухайн бүтээлийн хувь заяа л мэдэх хэрэг.                  19. Монголчууд хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй ард түмэн. Уртын дууг сонссон гадаадын ямар ч хүн Монголын байгаль, хүмүүсийн амьдрал ахуйг бүрэн ойлгож мэдрэх боломжтой.20. Аливаа хүн авьяасаа өөрөө л олж нээдэг. Бусад хэн нэгэн огт хамаагүй. 

21. Шагналыг хүлээж, шагналыг бодож уран бүтээл туурвидаггүй.

22. Уран бүтээлч хүнд бүтээлээ туурвих өрөө байх ёстой. Гудамжинд, аль эсвэл хаа нэгтээ уулын энгэрт хөгжмөө бичнэ гэж байхгүй. Бид төгөлдөр хуурынхаа ард заавал байх шаардлагатай.23. Мэргэжлийн хөгжмийн зохиолч гэдгээ ухамсарлаж, томоохон бүтээл туурвиж байгаа болохоос биш нийгмийн захиалга нь Монголд муу байна.24. Намрын улирал бол амьдралыг ухаарах цаг үе юм. Аливаа бүхэн боловсорч гүйцдэг энэ улиралд би ухаарлын өнгө аястай бүтээлүүд туурвидаг.25. Аливаа бүтээлийн санаа энгийн, хүнд ойлгомжтой байх ёстой. Санааны цаана уран чадвар, арга барил, агуулга бүгд багтсан байх учиртай.

                                                                                                                                             Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
sharaviig uguilegch\13.212.180.111
sharav mania rejoin nutagt baidag baisan https://www.ub.life/reactions/cry.png
sharaviig uguilegch\13.212.180.111
sharav mania rejoin nutagt baidag baisan https://www.ub.life/reactions/cry.png
ЗОЧИН\54.151.221.119
sharav mania rejoin nutagt baidag baisan https://www.ub.life/reactions/cry.png
ЗОЧИН\54.151.221.119
sharav mania rejoin nutagt baidag baisan https://www.ub.life/reactions/cry.png