Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрүүл мэндээ “манахад” туслах мэдүүштэй 3 зүйл


Herbalife Nutrition компанийн хэрэглэгчийн аюулгүй байдлыг хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Кристи Аппелхансын эрүүл мэндээ хамгаалахад тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Сайн дархлаатай байх нь эрүүл мэндээ хамгаалах үндэс суурь юм. Хүмүүс хариуцлагаа ухамсарлаж өөрсдийн хоол хүнсээ амттай төдийгүй шим тэжээлтэй болгох талаас нь анхаарч илүү хяналттай болсоор байна. Түүнчлэн өөрт зайлшгүй хэрэгтэй шим тэжээлээр хоол хүнсээ баяжуулах зорилгоор чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эрэлхийлж байна. Үүнээс гадна, өөрсдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих хоол орлуулагч бүтээгдэхүүнийг хүмүүс эрэлхийлж байна. Зах зээлд маш олон бүтээгдэхүүн эргэлдэж байхад эдгээр бүтээгдэхүүнүүдийн аюулгүй байдал болон үр нөлөөний талаар төөрөгдүүлсэн мэдээллүүд олон байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүний тухай мэдэгдэл болон түүнтэй заримдаа зөрчилдөх мэдээний хооронд алийг нь зөв гэж сонгох вэ? Эсвэл зарим тохиолдолд алдаатай, судалгааны явцад бүрэн батлагдаагүй эрүүл мэндийн мэдэгдлүүд хийдэг. Дараах зөвлөмжүүд нь өөрийн эрүүл мэндээ хамгаалахад тань туслах юм.

Нэр хүндийг нь анзаараарай

Тэнгэрт хадсан үр дүн амласан сэтгэл хөдөлгөм мэдэгдлүүд хийж байгаа шим тэжээлийн шинэ бүтээгдэхүүн гаргагч компаниуд зах зээлд дүүрэн байна. Өөрийн хоол хүнсэндээ шинэ бүтээгдэхүүн нэмж оруулахаас өмнө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компанийг судалж үзээрэй. Тухайн компани хэдэн жилийн турш бизнесээ эрхэлж байна вэ? Тэд шинжлэх ухааны зөвлөл зэрэг нэр хүнд бүхий эрдэмтэн зөвлөхүүдтэй юу? Тэд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-д нийцүүлэн өөрсдөө үйлдвэрлэж байна уу эсвэл тэд бүтээгдэхүүнийг зүгээр л зуучилж байна уу? Тэд бүтээгдэхүүнийхээ ард бат итгэлтэйгээр зогсож байна уу? Шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх нь сайн ч олон жилийн түүхтэй, чанарын стандартыг тууштай баримталдаг компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд итгэх нь зүйтэй.

Мэдээллийн эх үүсвэрийг сайтар нягтлаарай


Хэрэв та шим тэжээлийн судалгаанд оролцож буй оюутан эсвэл эрүүл мэндийн нийтлэлүүдийг нарийн нягталж уншдаг хүн бол зарим судалгааны ажлууд нь шим тэжээлийн идэвхт бүтээгдэхүүнүүд үр нөлөөгүй эсвэл эрүүл мэндэд хор хохирол учруулах аюултай гэсэн таамаглалыг батлах зорилготой байдгыг ялгаж таних байх. Зарим талаар үл итгэгчийн байр сууринаас хандах нь зүйтэй ч гэсэн зарим судлаачид урьдаас өөрт суулгасан үзэл бодлоо орхидоггүй гэдгийг санаарай. Тэдний энэ хандлага нь бүтээгдэхүүний нэр хүндэд муугаар нөлөөлж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байдаг.

2013 онд хийгдсэн судалгаанд ийм нэгэн тохиолдол гарсан юм. Уг судалгаа нь Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүдэд гепатотоксин илэрнэ гэсэн таамаглалтайгаар эхэлсэн. Судалгаа нь энэ таамаглалыг няцаасан бөгөөд Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүд болон элэгний өвчний хооронд ямарваа хамаарал байгаа гэсэн нотолгоо олдоогүй. 2005 оноос хойш 27 гаруй улс орны засгийн газар уг судалгааны таамаглалтай холбоотой бие даасан судалгаанууд хийсэн ч элэгний өвчинтэй холбоотой гэх ямар ч нотолгоо олоогүй. Судлаачийн хувийн хандлага болон алдаатай тайлангуудыг ялгаж салгах нь хэрэглэгчийн хувьд бүтээгдэхүүний үнэн чанарыг танихад маш чухал.

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай

Уургийн коктейль, хөнгөн зууш болон бусад шим тэжээлийн идэвхт бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдэд өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг эвтэйхэн хэлбэрээр авах олон төрлийн, амттай сонголтуудыг олгодог. Бүтээгдэхүүний өргөн хувилбаруудаас сонголт хийхдээ тухайн үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүний орц найрлагадаа хийдэг хяналт шалгалтын түвшин, гуравдагч этгээдийн баталгаажуулалт (Тухайлбал, NSF ба ISO), үйлдвэрлэлийн ил тод байдал, чанарын өндөр түвшнийг хангах тууштай хүчин чармайлтыг нь цаг гарган судлаарай. Баттай эх сурвалжаас мэдээлэл авах нь таны сонгосон идэвхт бүтээгдэхүүн, амин дэм болон бусад шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь дээд зэргийн анхаарал хяналттайгаар бүтээгдсэн гэдгийг баталгаажуулахад нэн чухал.

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид болон онлайн худалдаа эрхлэгчдийн лангуун шим тэжээл болон идэвхт бүтээгдэхүүнээр хангаж, эрүүл амьдралын хэв маягийг баримтлахад туслах зориулалттай бүтээгдэхүүнээр дүүрэн байна. Ийм олон сонголт байхад төөрөлдөх нь гарцаагүй. Тиймээс шүүн тунгаах цаг зав гаргаарай. Компанийн вебсайттай танилцаарай. Бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэж байгааг судлаарай. Компани нь нэр хүндтэй эрдэмтдийн зөвлөлтэй байна уу? Найдвартай мэдээллээр зэвсэглэн айх аюулгүй амьдраарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.