Гүйлт бол толгойгоо амрааж, жингээ хасах, стресс тайлах шилдэг арга гэдэгтээ хэн ч маргахгүй. Мөнгө төгрөг зарахгүйгээр хэн ч гүйж чадна. Гэвч гүйх дургүй, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар гүйж болохгүй хүмүүс яах болж байна? Тэгвэл эрдэмтэд гүйлтийг юугаар орлож болохыг тодорхойлжээ. Устгасан калорийн хэмжээ болохоос биш булчин, шөрмөст нөлөөлөх ашгийн талаар яриагүй гэдгийг анхаарна уу. Дундаж хурдаар нэг цаг гүйхэд дунджаар 600 калори шатаадаг. Харин бид энэ 600 калорийг өөр аргаар ч шатааж болно.
1,5 цаг спиннинг дугуй = 1 цагийн гүйлт
Нэг цаг дугуй унахад 400 калори шатаана. Гүйхээс илүү ашигтай тал нь та дугуйгаар ажилдаа очихдоо л шаардлагатай калорио үрчхээд очих юм. Хэрэв гэрт чинь спиннинг дугуй байгаа бол гарч гүйх шаардлага бүр байхгүй.
10 минутын хүйтэн шүршүүр = 1 цагийн гүйлт
Энэ арга бол тамирчдын өргөн хэрэглэдэг дасгалын нэг. Бэлтгэлийн дараа хүйтэн шүршүүрт зогсох нь булчин чангарахаас гадна илүүдэл калорийг шатаадаг тустай. 18 хэмээс хүйтэн усанд 3 минут зогсоход 200 калори шатна. Нэмээд долоохон минут зогсчиход л нэг цаг гүйхтэй ижил ашиг тустай гэж байгаа. Хэцүү нь хэцүү л дээ. Гэхдээ цаг бага байвал яагаад хэрэглээд үзэж болохгүй гэж?
2,5 цагийн бүжиг = 1 цагийн гүйлт
Дунджаар нэг цаг бүжиглэхэд (акробатик рок-н-роллоос бусад) 200 калори алддаг. Тэгэхээр үдэшлэг, тоглолтод очихдоо та калори шатааж л байна гэсэн үг. Хөгжмийн том наадамд очсон бол марафон гүйж байгаатай ижил.
1,5 цаг цэцэрлэгт ажиллах = 1 цагийн гүйлт
Газар ухаад, ногоо суулгаад, бордоо цацаад, ургацаа хураах нь угаасаа бараг спорт. Цэцэрлэг, ногоон талбайд 1 цаг идэвхтэй ажиллахад дунджаар 450 калори шатаадаг.
2 цагийн инээд = 1 цагийн гүйлт
10 минут чангаар инээхэд 60 калори шатна. Учир нь инээх үед бидний булчин хүчтэй агшдаг. Инээдмийн кино, хошин шогийн шоу үзээд калори шатаах нь гүйхээс илүү танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
4 аймшгийн кино = 1 цагийн гүйлт
Их Британийн эрдэмтдийн судалгаагаар аймшгийн нэг кино үзэхэд адреналин ялгарах, булчин агшиж сунах гээд хүн 150 калори шатаадаг нь батлагджээ. Нэг мөсөн 4 аймшгийн кино дараалж үзээд нэг цагийн гүйлтийг орлуулаад үзээрэй. Гэхдээ энэ арга үнэхээр танд аймшигтай байвал л үр дүнтэй гэнэ.
3 секс = 1 цагийн гүйлт
Канадын эрдэмтэд 25 минут орчмын секс 200 калори шатаадгийг нотолжээ. Тэгвэл та өдөрт гурван удаа хийхэд л ямар ч амттан идсэн таргалахгүй гэсэн үг. Дээр нь спортын хувцас, элдэв хэрэглэл авахгүй хэмнэлттэй талтай.