Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны виртуал аялал


"Гэрээсээ музейд" төслийн хүрээнд уншигч танд ээлжит виртуал аяллаа "Сансар, од эрхэсийн ордон"-оос хүргэж байна. Тус ордныг сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийт иргэд, ялангуяа хүүхэд залуучуудад таниулан мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгтэй болгох шинжлэх ухаанч хүмүүжлээр хүмүүжүүлэх, шинжлэх ухааныг нийгэмд сурталчлах зорилгоор 2014 онд үүсгэн байгуулсан юм. 

Гэрэл зургийг: Б.Ирээдүй

Сансар, од эрхэсийн ордон нь Сансар, Од эрхэс, Нар сар кино танхим гэсэн 3 танхимтай. Бид энэ удаагийн нийтлэлээрээ тус төвийн сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэнг багтаасан Сансар танхимыг онцолж байна.  

Хэрэв та гар утаснаасаа үзэж байгаа бол ЭНД дараарай.   

Та Сансар, од эрхэсийн ордны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Хаяг (what3words): ///дэнлүү.гавшгай.агуулах

Цагийн хуваарь:

  • Даваа - Бямба 10:00-16:00
  • Ням гарагт амарна

Тасалбарын үнэ: 3000 төгрөг


Энэ ташрамд сонирхуулахад Юнивишнийн Видео сангийн "Үзүүштэй" цэсэнд удахгүй  "Музей үзэх моод" цуврал нэвтрүүлэг байрших аж. Тус нэвтрүүлэг нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчдэд музейг зайнаас үзэх боломжийг олгоно.   

"Музей үзэх моод" нэвтрүүлгээр үзэгч, олны нийтийн хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхмүүд  музейн сор болсон цөөн тооны үзмэрүүдийг сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэх юм. 


"Гэрээсээ Музейд" төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу. 

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Cool 2020.05.26 172.69.252.137

Хэзээ нээгдэх юм болоо. хурдан үзэх юмсанннн

0 Хариулах