UBLife Logo
Аялал

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэр

Ub.life
Ub.life
ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД | Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэр

"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэхүү нийтлэлээр Сансар, од эрхэсийн ордны онцлох 9 үзмэрийг танилцуулж байна.  

1. "Союз-39" хөлгийн буугч аппарат

  • Өргөн: 2.2 метр 

  • Жин: 3 тонн 

  • Материал: Хөнгөн цагааны хайлш

"Союз-39" хөлгийн буулт 1981 оны тавдугаар сарын 05-нд Монгол Улсад ирсэн байна. 1981-1990 он хүртэл Тээврийн музейд байж байгаад 1990 оноос хойш Сансар, од эрхэсийн ордон байгуулагдах хүртэл Ж.Гүррагчаа гуайн гэрт байсан аж.

2. Минолта 8 оддын театрын аналог аппарат

Японы эрдэмтэн Сако Сан уг аналог аппаратыг бэлэглэсэн. Өөрийн дүүгээр дамжуулан 2014 онд угсарч өгсөн байна. Уг аппаратаар оддыг харах боломжтой.

3. В.Жанибековын бичсэн шүлэг

В.А.Джанибеков нь Монгол Улсад гурван удаа ирсэн юм. Түүний Найздаа зориулж бичсэн уг шүлгийг Ж.Гүррагчаа орчуулж, уг ордонд байршуулсан юм. 

4. "Союз-39 баг" мозайк чулуун зураг

5. "Союз 39 хөлөг гарааны талбайд" 3D модел

6. Сансрын нисгэгчийн амь аврах өмсгөл буюу скафандр

Скафандр нь вакум орон зай, температурын эрс тэс орчинд хүнийг амьд байлгах зориулалттай. 

7. Ю.А.Гагарины баримал

8. Жинхэнэ хөлгийн багасгасан загвар моделууд

9. Союз усан оргилуур

16 метр өндөртэй уг усан оргилуурыг монгол хүн сансарт ниссэний 5 жилийн ойгоор хийсэн. Гялгар төмөр материалтай. 


"Гэрээсээ музейд" төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. 

Энэ ташрамд сонирхуулахад Юнивишнийн Видео сангийн "Үзүүштэй" цэсэнд удахгүй  "Музей үзэх моод" цуврал нэвтрүүлэг байрших аж. Тус нэвтрүүлэг нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчдэд музейг зайнаас үзэх боломжийг олгоно.   

"Музей үзэх моод" нэвтрүүлгээр үзэгч, олны нийтийн хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхмүүд  музейн сор болсон цөөн тооны үзмэрүүдийг сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэх юм. 

Та ЭНД дарж гэрээсээ Сансар, од эрхэсийн ордноор аялах боломжтойг дуулгахад таатай байна. 

Гэрэл зургийг: Б.Ирээдүй

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.