UBLife Logo
Спорт

Месси анхны гоолоо хийж, Аргентин финалд шалгарлаа

Месси анхны гоолоо хийж, Аргентин финалд шалгарлаа

"Копа Америка-2024" эхний хагас шигшээд Аргентин "хоккейн орны" хөлбөмбөгчдийг 2:0 -ээр хожин финалд хүрлээ. Энэ тэмцээний нээлтийн тоглолтод Аргентин-Канад тоглож, Аргентин мөн л 2:0-ээр хожсон. Альварес ч бас гоол хийж байсан. Харин Месси энэ тэмцээнд анхны гоолоо оруулж, шүтэн бишрэгчид болон Ист Рутерфорд хотын "MetLife" цэнгэлдэхэд ( Энэ цэнгэлдэхэд 2026 оны ДАШТ-ий финалын тоглолт болно) цугласан 80,000 үзэгчдийг баярлууллаа.

Дэлхийн аваргууд ийнхүү дэндүү дардан замаар ( Канад(2), Чили, Перу, Эквадортой тоглосон) явсаар "Копа Америка-2024" шигшээ тоглолтод хүрлээ.

Финалд тэд 27 тоглолт дараалан хожигдол амсаагүй яваа "ганган" тоглолттой Хамес Родригесийн ахалсан "гоёхон" Колумби, мөн "El Loco" ( Галзуу) хочит алдарт мэргэжилтэн Бьелсагийн удирдсан дайчин Уругвайн аль ялсантай "нүүр тулна".

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”