UBLife Logo
Технологи

Samsung нь Galaxy AI-тай хамгийн хүчирхэг эвхэгддэг загваруудыг танилцуулж технологийн зах зээлд асар том хувьсгал хийлээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Samsung нь Galaxy AI-тай хамгийн хүчирхэг эвхэгддэг загваруудыг танилцуулж технологийн зах зээлд асар том хувьсгал хийлээ

Энэ жил технологийн ертөнцөд хамгийн их таамаг дэвшүүлж, хамгийн их анхаарал татсан Galaxy Unpacked 2024 арга хэмжээ 2024 оны 7-р сарын 10-нд Францын Парис хотод зохион байгуулсныг Монголд улсаас www.facebook.com/SamsungMongolia хуудас мэргэжлийн өндөр түвшинд дамжууллаа. Дэлхий дахинд хүлээлт үүсгэдэг энэхүү арга хэмжээг зуны Олимп зохион байгуулагдах Парис хотод сонгож хийсэн нь санамсаргүй хэрэг биш биз ээ. Энэ удаагийн арга хэмжээний гол шигтгээ нь Galaxy AI байсан бөгөөд хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралыг илүү хялбар, илүү баталгаатай, илүү үр бүтээлтэй, илүү чанартай, илүү тогтвортой болгохыг батлан харууллаа. Тэрчлэн хүмүүс бид технологид нийцүүлэн амьдрах бус, технологи бидэнд нийцэн хөгжих ёстойг илтгэлээ. Энэ утгаараа, Samsung компани аливаа инновацыг хүн бүхэнд хүртээмжтэй байх ёстой хэмээн үздэг аж. Үүний баталгаа нь тэд Galaxy AI-г дэлхий даяар илүү олон хүний ​​гарт атгуулж, энэ жил 200 сая Galaxy төхөөрөмж дээр нэвтрүүлэхээр болжээ. Мөн 16 хэлээр ямар ч интернэт холболтгүйгээр нэвтрэлцэх боломжтой болсон байна.

Ийнхүү үүнээс хойш хэрэглэгчид Galaxy AI-аар дамжуулан дэлхий ертөнцтэй цоо шинэ аргаар танилцаж, хэлний бэрхшээлгүйгээр харилцаж, хүссэн газраасаа хүссэн үедээ зорилгодоо биелүүлэх боломжтой болжээ. Энэ бүхнийг мэдрүүлэх хамгийн төгс бүтээл бол Galaxy Z Fold6 | Z Flip6 загвар, эдгээрийн дагалдах хэрэгсэл Galaxy Watch Ultra | Watch7, Galaxy Ring, мөн Galaxy Buds3 Pro | Buds3 юм. Тийм ч учир Galaxy Z загварын 6-р цувралыг дэлхийд тэргүүлэгч Google болон Samsung компанийн хамтран хүргэж чадах инновацын төгс жишээ хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Galaxy Z Fold6

Samsung –ийн алдарт эвхэгддэг утас өмнөхөөсөө илүү нимгэн, илүү хөнгөн болжээ. Мэдээж техник хангамжийн хувьд илүү боловсронгуй болсон ч гол онцлог нь хиймэл оюун ухааны давуу тал, тэр дундаа энгийн сараачсан зүйлийг ч уран нарийн дүрслэл болгон хувиргадаг S үзэг байлаа.

Galaxy Z Flip6

Хэрэглэгчийн онцлог, хүсэл шаардлагад нийцүүлэн аливаа и-мэйлд ухаалаг хариу бичих зэргээр хиймэл оюун ухааныг ахисан түвшинд ашигласан хэд хэдэн функцтэй, мөн 50MP-ийн камертай, илүү боловсронгуй, илүү бат бөх болсон байна.

Galaxy Ring

Арга хэмжээний хамгийн анхаарал татсан цоо шинэ бүтээгдэхүүн нь эрүүл мэнд хянагч, ухаалаг бөгж Galaxy Ring байлаа. Samsung-ийн анхны ухаалаг бөгж нь хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын функцүүдээр дамжуулан хэрэглэгчийн хөдөлгөөнийг хянах, нойрны хэв маягт дүн шинжилгээ хийх зэргээр эрүүл мэнд, биеийн төлөв байдлын талаар нарийн мэдээлнэ.

Galaxy Watch 7

Эрүүл мэнд, биеийн тамирыг хиймэл оюун ухаанаар хэрхэн хянаж болдгийг төгс байдлаар харуулсан ухаалаг бугуйн цаг нь BioActive мэдрэгч, илүү хүчирхэг процессор, илүү их багтаамжтай болжээ.

Galaxy Buds3 Pro

Хиймэл оюун ухаанаар тохируулга хийж, хэрэглэгчийнхээ хүсэлтийг дуу хоолойгоор нь хүртэл гүйцэтгэдэг Buds3 цуврал нь Adaptive EQ, Adaptive ANC, Noise Control, Siren Detect, and Voice Detect зэрэг функцийн тусламжтайгаар хүний сонсох мэдрэмжийг ахисан түвшинд хүргэжээ.

Galaxy Watch Ultra

Ямар ч хатуу ширүүн эдэлгээг тэсвэрлэж, шинээрээ мэт байж чадах титан гадаргуу, 100 метрийн усны хамгаалалт, хүчирхэг батарей, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн хянагч зэрэг олон үйлдлээрээ зүгээр ч нэг бугуйн гоёо биш, ухаалаг туслагч гэдгээ батлан харууллаа.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг нээлтээ хийсэн даруйд нь урьдчилан захиалга хийх боломжтой боллоо. Урьдчилсан захиалгыг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд болох Mobicom, Unitel, Pc Mall, Technozone, Sain Electronics, Solar Star, BSB Service байгууллагууд авч байна. Байгууллага бүрийн бодлогоос хамаарч урьдчилсан захиалгын бэлэг ялгаатай байх боломжтой тул, та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг сонгосон албан ёсны дистрибьютерүүдээс тодруулаарай.

Урьдчилсан захиалгын хугацаа: 2024 оны 8-р сарын 7-н хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com/mn сайт болон Самсунгийн хэрэглэгчийн лавлах 18002555 дугаараас авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Тэр ч бүү хэл Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг гэдгээ аль 2015 онд хүлээн зөвшөөрсөн билээ. Нэн ялангуяа Siri зэрэг ухаалаг хариулагчтай гар утас бидний гаргасан авиа бүрийг сонсдог гээд бод доо. Siri-гээр дамжсан яриа, мэдээлэлд гуравдагч этгээд бүхий тагнуулч нар аль хэдийн нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталсан.

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Мэдээжийн хэрэг цогцсыг ийнхүү урт хугацаанд хадгалах нь маш өндөр өртөгтэй. Мөн тэдэнд биеийн хэсэгчилсэн хөлдөөлтийн үнийн санал байдаг бөгөөд хэрвээ та бүтэн биеэ хөлдөөхийг хүсвэл 200,000 евро хүртэл ба харин зөвхөн тархиа хөлдөөхийг хүсвэл 75,000 евро гэнэ.