UBLife Logo
Технологи

“Figure 3” AI робот АНУ-ын Цагаан ордонд зочилжээ

Ub.life
Ub.life
“Figure 3” AI робот АНУ-ын Цагаан ордонд зочилжээ

Figure AI компанын бүтээсэн “Figure 3” нэртэй хүн төрхтэй робот АНУ-ын Цагаан ордонд зочилсон нь технологийн салбарын онцлох үйл явдлын нэг болов. АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп “Fostering the Future Together” анхдугаар дээд хэмжээний уулзалтаараа хүн төрхт роботын хамтаар “Хүүхдийн боловсрол, инновац”- ын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус робот нь хэлэлцүүлгийн эхэнд “Намайг цагаан ордонд урьсанд баярлалаа. Мөн хүүхдүүдийг технологи, боловсролоор хангах энэхүү түүхэн үйл явдлын нэг хэсэг болсондоо талархаж байна” хэмээжээ. Мөн 11 өөр хэлээр маш цэвэрхэн төгс дуудлагатайгаар мэндчилгээ дэвшүүлжээ. Меланиа Трамп уг роботыг АНУ-ын сургуулиудын анги танхимын байнгын хэрэглээ  болгох алсын хараатай буйгаа мэдэгджээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр “Хиймэл оюун ухааныг биет байдлаар ашиглах боломжтой боллоо. Яг л хүний дүр төрхтэйгээр. Тун удахгүй хиймэл оюун ухаан бидний гарт байдаг гар утаснаас хальж, бодит амьдрал дээр бидэнд туслах  хүн төрхт роботуудад шилжих болно” хэмээжээ.

Бэлтгэсэн: Х.Энхзул

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...