Хичээл судалгаанд ашиглахад хамгийн шилдэг 7 хиймэл оюун ухаан
Зарим нь зураг үүсгэх чадвараараа илүү сайн бол, зарим нь өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх тал дээр илүү үр дүнтэй байдаг.Иймээс тухайн даалгаварт хамгийн тохирох хиймэл оюуныг зөв сонгон ашиглах нь ажлыг илүү үр дүнтэй болгож, цаг хугацаа хэмнэх давуу талтай. Ингээд хичээл судалгаанд ашиглахад хамгийн шилдэг 7 хиймэл оюун ухааныг танилцуулж байна.
Судалгааны материал хайх, унших
Эрдэм шинжилгээний өгүүлэл болон ном сурах бичгээс хайлт хийхэд хамгийн тохиромжтой хиймэл оюунуудыг онцолж байна.
1. SciSpace
Энд дарж нэвтэрнэ үү.

Судалгааны өгүүлэл унших, дүгнэх, математик бодлого бодох, хүснэгтэн мэдээлэл тайлбарлах зэрэгт хамгийн сайн хиймэл оюун юм.
2. Elicit
Энд дарж нэвтрэнэ үү.

Асуултуудаа оруулахад л таны асуулттай холбоотой судалгааны өгүүллүүдийг хайж, гол үр дүнг нэгтгэн хүснэгт хэлбэрээр танд гаргаж өгнө. Цаг хугацааг тань түргэсгэх эд шүү.
3. Consensus
Энд дарж нэвтэрнэ үү.

Таныг ямар нэгэн асуулт асуухад академик өгүүллийн сангаас хайлт хийж, таны асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулах хайлтын систем, хиймэл оюун юм.
Өгөгдөл боловсруулах дүн шинжилгээ хийх
4. Claude (Anthropic)
Энд дарж нэвтэрнэ үү.

Ном, тайлан зэрэг их хэмжээний бичвэрийг маш нарийн анализ хийж, нэгтгэх, дүгнэх чадвараараа тэргүүлэгч хиймэл оюун.
5. Julius A
Энд дарж нэвтэрнэ үү.

Excel, CVS файлаа оруулан төрөл бүрийн график, диаграмм зуруулах боломжтой. Мөн уг хиймэл оюунаар математик, статистик шинжилгээ хийлгэхэд тун тохиромжтой.
Их хэмжээний бичвэртэй ажиллахад
6. ChatPDF
Энд дарж нэвтэрнэ үү.

Судалгааны материал болон ном, хичээлийн тэмдэглэлээ PDF файлаар оруулан агуулгыг товчлуулж, хүссэн асуултаа асууж хариулт авах боломжтой.
7. NotebookLM
Энд дарж нэвтэрнэ үү.

Өөрийн ашиглах вэбсайт судалгааны материал зэргийг байршуулж асуулт асуух, илүү нарийвчилсан судалгаа хийлгэх боломжтой.
