Сүүлийн үед бид бүх итгэл найдвар, анхаарал, хариуцлагаа гар утасдаа өгөөд байх шиг. Мөнгө, зураг, луужин, тооны машин зэрэг хүний хэрэгцээг цөм хангасан гар утас минь унтрахад л бид сүйрээ. Иймд гар утаснаас ангид хэрэгтэй зүйлсийг аялалд заавал авч явах нь зүйтэй болов уу. Жишээ нь луужин, бэлэн мөнгө гэх мэт. Мөн аялалд гарахаасаа өмнө хамгийн муу хувилбараар төсөөлөн бодоход гэмгүй шүү. Жишээ нь ойд явж байхад гэнэт баавгай гарч ирвэл яах вэ? Утас унтарвал яах вэ? Гэв гэнэт цас орж даарвал яах вэ? Энэ мэтээр төсөөлөн хэрэгцээгээ бэлдсэн байхад хэзээ нэг өдөр аминд орж л таараа. Ингээд танд туслах үүднээс хэрэг болох 8 энгийн эд зүйлийн жагсаалт гаргалаа. Тав тухтай гол нь аюулгүй сайхан аялаарай.
Нэг удаагийн хөнжил

Ихэнх хүмүүс мишок л хэрэглэнэ үү гэхээс нэг удаагийн хөнжил бараг хэрэглэдэггүй болов уу. Нэг удаагийн хөнжил гэдэг нь ихэвчлэн ууланд авирдаг хүмүүсийн хэрэглээ бөгөөд мишокоос онцлог нь биеийн дулаанаар халдаг материалаар хийсэн байдаг. Иймд авч явахад илүүдэхгүй шүү. Үнийн хувьд ч хямд, тус хөнжлийг аяллын дэлгүүрүүдээр зардаг.
Тостой үртэс

Хот суурины хүмүүс галтай нэг их харьцаад байдаггүй шүү дээ. Гэтэл аялалд даарах, хээр хөдөө хоол хийж идэхээс эхлээд гал түлэх хэрэгцээ нэн чухал. Иймд тостой үртэс аваад явахад гэмгүй, тус үртэс асаах үйлийг хялбарчилна. Гэхдээ хөдөө гал түлэхдээ ихэд анхааралтай байж гал алдах эрсдэлээс сэргийлээрэй.
Гар чийдэн

Гар чийдэнг зөвхөн харанхуйг гэрэлтүүлэхээс гадна зэрлэг ан амьтан үргээх, төөрөх үед бусад хүмүүс таныг олоход туслах зэргээр ашиглаж болох тул зайлшгүй авч явах нь зүйтэй.
Хутга

Халаасанд багтах жижиг аян хутга амин хэрэгцээ гэхэд болно. Мөн тус хутга нь олон үйлдэлтэй байвал нэн сайн. Хутгаа олс таслах, мөчир зорох, хоол хүн бэлтгэх гээд олон зүйлд хэрэглэнэ.
Луужин

Дээр дурдсанчлан утас унтраа бол луужин үгүй ээ гэсэн үг. Иймд гар утасны бус бодит луужин зайлшгүй авч явах шаардлагатай.
Камер

Зөвхөн гоё сайхны зураг авахаас илүүтэй ямар ч нөхцөл байдал үүссэн баримтжуулах жижиг камер хэрэгтэй.
Эмийн сан

Эмийн сандаа шарханд түрхэх тос, шархны наалт, гэдэсний эм, өвчин намдаагч хийхээ мартуузай.
Ус цэвэршүүлэгч соруул

Life straw буюу шалбаагийг ч цэвэршүүлдэг шүүлтүүртэй соруул маш их хэрэг болно.