UBLife Logo
Анхаарлын төвд
Энэ зун биднийг хүлээж буй 10 гоё үйл явдал

Энэ зун биднийг хүлээж буй 10 гоё үйл явдал

Зун гэдэг заримдаа хэдхэн сарын биш, жилийн ч биш, бүтэн амьдралын дурсамжийг бүтээж болдог гайхалтай цаг үе байдаг. Концерт, фестиваль, шинэ нээлт, аялал, хотын амьдралыг илүү сонирхолтой болгох онцгой үйл явдлуудыг энд дурдах гэж байна. Зуны дурсамжаар бид бүтэн жилийг бүтээж тэр л дурсамжуудаар хахир өвлийг давдаг биз ээ.

Ингээд 2026 оны зун Монголчууд, ялангуяа залуусын хувьд заавал зорин очих, хүлээх гайхалтай үйл явдлуудыг дурдаж байна.


1. Плэйтайм: Амьд хөгжмөөр хөглөгдсөн зуны үдшүүд

Магадгүй зун гэхээр л зарим хүмүүсийн санаанд Плэйтайм ордог байх. Дулаарч эхэлсэн цагаас л фестивальд ирэх артистуудын нэрсийг тэсэн ядан хүлээж, зун хүртэл өмсөх хувцсаа бодоод л. Найзуудтайгаа хамт майхантай аялж бүхий л зуны дурсамжаа амьд хөгжмөөр хөглөн бүтээх фестиваль. Жил бүрийнх шигээ энэ удаа ч хүмүүс “энэ жилийн headliner хэн байх бол?” гэсэн хүлээлттэй байна. Ер тэгээд амьд хөгжмийн тоглолтгүй зун гэж юу байх вэ дээ.

2. Гадаа болох эвентүүд

Бараг л ихэнх залуус өвлийн хүйтэн өдрүүдийн турш ажил гэр маршруттай байдаг биз. Хэдий богинохон ч гэсэн зуны турш Улаанбаатар хот минь амь орсон мэт л болдог. Хаа сайгүй зохиогдох шинэлэг эвентүүд, арга хэмжээнүүд, үдэшлэгүүд. Зуны орой гадаа зохиогдох сонирхолтой эвентгүйгээр бид зуныг төсөөлшгүй. Зун цаг ирснийг хамгийн ихээр мэдрэх үе шүү дээ.

3. Энэ зуны хамгийн нууцлаг үйл ажиллагаа: Юнител групп 20 нас хүрнэ

Энэ жил Юнител групп 20 нас хүрч байна. Хамгийн сонирхолтой Юнител 20 жилийн ойн баяраар маш олон арга хэмжээ, гэнэтийн бэлгүүд төлөвлөгдсөн байгаа гэнэ. Сүүлийн үед гудамж талбай, сошиал орчинд гарч буй “Дараагийн алхам” гэх нууцлаг суртчилгаануудыг та ч бас анзаарсан байх. Гэхдээ одоогийн байдлаар яг ямар үйл ажиллагаа болох нь нууц хэвээрээ байна. Том collab уу? Surprise event үү? Summer campaign уу? Эсвэл бүр хүмүүсийн санаанд оромгүй цоо шинэ зүйл үү? Юу болох нь тодорхойгүй байгаа ч олон хүмүүсийн хүлээлтийг үүсгээд байна. 

4. Зуны тоглолтууд

Жилийн хамгийн шуугиантай эрэлттэй тоглолтууд зөвхөн зун цагт л болдог. Сүүлийн жилүүдэд зуны тоглолт бүр дүүрэн үзэгчидтэй байх нь бараг л ёс болсон гэхэд буруудахгүй. Тэр чинээгээрээ ч Монгол артистуудын үзүүлбэрийн гүйцэтгэл, тоглолтын зохион байгуулалт сайжирч байна. Одоогийн байдлаар олон артистууд өөрийн бие даасан тоглолтыг хийхээ зарлаад байна. Энэ зун хэний тоглолтыг үзэх гэж байна даа?

5. Наадам ба долоодугаар сарын уур амьсгал

Монгол хүн гэдгээ хамгийн ихээр мэдэрдэг сар бол аргагүй долоодугаар сар биз. Өв уламжлал, үндэсний онцлогоо бид энэ сарын хамгийн ихээр мэдэрдэг. Үндэсний хувцсаа хэрэглэж, уламжлалт аж ахуйтайгаа ойртоцгооно. Мөн нэг талаараа аялал зугаалгын үе шүү дээ. Зун бол наадмыг тэсэн ядан хүлээдэг Монгол хүн маш ямар олон гээч.

6. Байгалийн сайханд хүний сайнтай

“Баасан гарагт ажлаа тараад хотоос гаръя” зун залуучууд бидний хамгийн их сонсох үг. Зуны сайхан цаг агаарт амралтын өдрүүдээр л салхинд гарахгүй бол нэг л мэдэхэд зун цаг хийсэн одох нигууртай. Удаан үргэлжлэхгүй шүү дээ, энэ зундаа заавал ч үгүй нэг удаа салхинд гараарай.

7. Зун цаг, хотын гудамж, загварлаг залуус

Зун цагаар хотын гудамжаар явна гэдэг бараг л үнэгүй загварын шоу үзэхтэй адил. Өвөл, хавар, намрын сэрүүхэн өдрүүдэд хар бараан хувцас хотын гудмаар давамгай харагдана. Цаг агаар дулаарсан болоод ч тэр үү хотын гудамд цэцэг дэлгэрсэн мэт өнгө өнгийн тун загварлаг хувцастай залуус үзэгдэх болжээ. Зун цагт бид хүссэн стиль, хүссэн өнгөө өмсөж чаддаг нь юутай сайхан бэ.

8. Эрүүл биед саруул ухаан

Дулаарч эхэлснээс хойш гүйж, дасгал хийж, дугуй унаж байгаа хүмүүс улам л их харагдах болжээ. Гадаа дасгал хийхэд илүү урамтай байдаг даа. Зун цаг магадгүй хүмүүсийн хамгийн ихээр дасгал хийдэг үе биз. Та ч бас өглөө эрт босоод гүйгээд үзээрэй. Олон хүмүүстэй танилцах боломж шүү. Зун дуусчихвал өглөө гүйнэ гэдэг тун хэцүү болох магадлалтай.

9. Шинэ газар, шинэ адал явдлууд

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд өөрийн гэсэн өнгө төрхтэй жижигхэн газрууд маш ихээр нээгдэх болжээ. Энэ зун ч гэсэн маш олон хөөрхөн газар нээгдэх нь тодорхой. Чухам тэдгээр газрууд бидний зуны дурсамжийг олон өнгөөр будна.

10. Магадгүй энэ зун…

Зун олон зүйл болохгүй байсан ч бид зуныг л хамгийн ихээр санадаг шүү дээ. Богинохон үргэлжлэх зун цагаа дурсамжтай үлдээх бүхий л зүйлийг эргэлзэлгүйгээр зоригтойгоор хийгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...