Евразийн хамгийн том автомарафон болох “Торгоны зам-2024” ралли өндөрлөлөө.
Экипаж 303: Дмитрий Сотников, Руслан Ахмадеев, Ильгиз Ахметзянов ялалтын дараа.
14 дэх удаагийн энэ ралли долоодугаар сарын 5-15-нд явагдсан.
13 орны 106 баг өрсөлдлөө.
Нийт 5000 км гаруй зам туулсан.
Энэ жилийн маршрут ОХУ-ын 5 муж, Монголын баруун, төв хэсэг, говиор дайрсан байлаа.
Томскоос гараагаа эхэлсэн.
11 гарааны дараа тамирчид нийслэл Улаанбаатарт барианд орсон юм.
ОХУ, Беларусь, Туркменистан, Монголын 117 тамирчин уралдав.
Оросын алдарт КАМАЗ-мастер таван баг илгээжээ.
Ачааны машин, жийп, квадроцикл, мотоцикл гэсэн 4 ангилалд уралдлаа.
Манай тамирчин П.Мөрөн мотоциклд 2 дугаар байр эзэлсэн. Мөн ерөнхий ивээн тэтгэгчийн “За волю к победе” цом хүртлээ.