Дэлхийн нөлөө бүхий мэдээллийн агентлаг болох CNN өөрийн вэбсайтдаа ‘They just won the Olympics’: Internet goes wild for Mongolia’s Paris 2024 outfits буюу ‘Монголын олимпын хувцас цахим сүлжээг байлдан дагуулж байна. Тэд аль хэдийн Олимпод ялчихлаа’ гэх утга бүхий гарчигтай мэдээг өчигдөр буюу мягмар гарагийн 6 цагт нийтэлжээ.
Тус мэдээг цааш дэлгэрүүлэн уншваас "Нарийн хийц бүхий хатгамал хантааз, хуниастай дээл дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн тус улсын хувцас олон нийтэд зарлагдсанаасаа хойш цахим сүлжээг шуугиулж байна. Энэхүү загварууд нь Монгол уламжлал, соёлын мөн чанарыг илэрхийлдэг “Michel&Amazonka” брэндийн бүтээл юм. Тус хувцсыг урлахад дунджаар 20 цагийг царцуулсан гэж Олимпын хороо мэдээлээ” хэмээн бичсэнээс гадна хувцасны нарын хийц, өнгөний бүрдэл, монгол улсын соёмбо тэмдэг зэргийг багтаасан нь сонирхолтой. Мөн монгол улсыг маань Олимпын түүхэнд жүдо, боксын төрлөөр амжилт үзүүлснийг дурджээ.
CNN-д онцлон дурдагдах нь нэр төрийн хэрэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Юутай ч олон нийтийн сүлжээ болон гадаадын улс орнуудыг анхаарлыг татсан тус хувцас загвар бидэнд өвөр дүүрэн медалийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Нийт тамирчдадаа амжилт хүсье!