Францын кино урлагийн домог, хэд хэдэн үеийн бүсгүйчүүдийн шүтээн Ален Делон сүүлийн үед хүнд өвчинтэй тэмцэж байгаа билээ. Тэрээр 2017 онд жүжигчний мэргэжлээс зодог тайлсан. 2019 онд цус харваснаасаа хойш олон нийтийн өмнө бараг гараагүй.
Түүний охин Анушка саяхан аавынхаа зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, “Аав минь үргэлж ганган сайхан залуу шүү” гэж бичжээ.
Ален хэдэн жилийн өмнө тариа хийлгэж, сайн дураар энэ ертөнцийг орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр үед Делон “Ямар ч хүн тодорхой насалсныхаа дараа чимээгүй “яваад өгөх” эрхтэй. Заавал яагаад эмчлүүлээд хэвтэж байх ёстой гэж” хэмээн хэлж байв.
88 настай Делон цус харвасныхаа дараа хорт хавдар, альцгеймер өвчин тусаад байгаа.