UBLife Logo
Хөгжим

“Radiohead“-ийн тоглолтын тасалбарын бүртгэл 2 цагийн дараа НЭЭГДЭНЭ

“Radiohead“-ийн тоглолтын тасалбарын бүртгэл 2 цагийн дараа НЭЭГДЭНЭ

Их Британийн алдарт “Radiohead“ хамтлаг ийнхүү 7 жилийн дараах анхны тоглолтоо хийх гэж байна. Тэд 11 сард Лондон, Берлин, Мадрид, Болонья, Копенхаген хотуудад тоглолтоо хийх юм.

Тасалбар худалдаанд гарахаас өмнө та заавал дэлгэрэнгүй мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр бот болон тасалбар худалдаанаас үүдэлтэй өрсөлдөөнийг бууруулах аж.

Мөн нэг хүн дээд тал нь яг нэг л тоглолтын 4 тасалбар худалдаж авах боломжтой.

Мөн Европоос бүртгүүлсэн хүмүүст тасалбарын илүү их хувь оноогдох бөгөөд газар зүйн бүсчлэлээр аль болох шударга тараахыг зорих болно гэжээ.

Тасалбарыг хэрхэн авах вэ?

Тасалбар худалдан авахын тулд та заавал radiohead.com сайтаар орж бүртгүүлэх шаардлагатай. Харин 9 сарын 10-ны лхагва гарагт сонгогдсон хүмүүсийн мэйлээр тасалбар авах өвөрмөц код очих болно.

Хэрэв та азтай хүмүүсийн нэг болж, тасалбар худалдаж авах эрхтэй болбол 9 сарын 12-ны баасан гарагт мэйлээр ирэх нууц кодоор тасалбараа худалдаж авч болно.

Гэхдээ кодтой байлаа гээд тасалбар танд заавал очно гэсэн үг биш. Түрүүлж бүртгүүлж, авсан нь тасалбартай болох дүрмийн дагуу явах бөгөөд хэрэв таны өмнө авсан хүмүүс бүгд тасалбарын тоогоо тулгаж авбал танд тасалбар үлдэхгүй байх магадлалтай юм. Тиймээс асар урт уралдаан болоход бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Та өөрийн нэр, имэйл хаяг, гар утасны дугаар, оршин суугаа хот, улсаа оруулах шаардлагатай гэнэ. Мөн зарлагдсан таван хотоос аль хотод нь оролцох боломжтойгоо сонгоно. Хэрэв таны сонголт танд хамгийн ойр байгаа хот байж таарвал тасалбар авах магадлал илүү өндөр байна гэнэ.

Лхагва гарагт тасалбарын код очоогүй тохиолдолд та автоматаар хүлээлгийн жагсаалтад багтах гэнэ. Алт нэг хотод тасалбар илүү үлдсэн, бусад хүн цуцалсан тохиолдолд хүлээлгийн жагсаалтад байгаа зарим хүнд тасалбарын код очих аж.

Тэгэхээр, тасалбар авахын төлөө бүртгүүлэх гэж буй бүх хүнд амжилт хүсье. Одоо хоёрхон цаг үлдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.