UBLife Logo
Newsfeed

Эрчүүдийг жаргалтай болгох магтаалын үгс

Эрчүүдийг жаргалтай болгох магтаалын үгс

Хүн гэдэг эргэн тойрны хүмүүсийнхээ сайшаал магтаал, урмын үгээр услагдаж амьдардаг оршихуй билээ. Ялангуяа хайртай хүнээсээ магтаал сонсохоос илүү сайхан зүйл байхгүй. Тийм байхад эрчүүдийг чулуу мэт санан хатуу харьцдаг тохиолдол цөөнгүй. Гэтэл тэд урмын үгээр маш их дутагддаг ба магтаал урмын үгээр өөртөө итгэх итгэл нь тэтгэгдэж байдаг байна. Тиймд сэтгэл судлаачдын зөвлөсөн ямар ч эрэгтэйг жаргалтай болгож чадах хэд хэдэн магтаалын үгсийг та бүхэнд хүргэе. Эдгээр нь зүгээр нэг үг биш төдийгүй тэдний итгэлийг нэмэгдүүлж, харилцааг тань сайжруулах шидэт үгс гэдгийг санаарай.

1. Түүнд итгэж байгаагаа илэрхийлэх

Эрэгтэй хүнд итгэж байгаагаа илэрхийлэх нь өнгөц төдий чихэр шиг үгсээс давах хүчтэй дэмжлэг юм. Та түүнд итгэж буйгаа илэрхийлснээр түүний чадвар, хүсэл мөрөөдөл сэргэхийг зэрэгцээ хүссэн зүйлдээ хүрэх тэмүүллийг өгдөг.

Жишээ нь:

“Чиний сэдсэн бизнесийн санаа амжилттай болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Үүнийг бүтээх ур чадвар чамд минь бий."

"Чамайг гайхалтай аав болно гэдгийг би мэддэг учир нь чи минь халамжтай, тэвчээртэй бас энэрэнгүй шүү дээ."

"Чамайг шалгалтаа амжилттай өгнө гэдэгт итгэлтэй байна. Та шаргуу ажиллаж, бэлтгэл сайтай байна."

“Би чамаараа бахархаж байна.”

“Би чамдаа итгэж байна.”

“Ямар ч нөхцөл байдалд байсан чи минь үргэлж миний нүдэнд гайхалтай (хүчтэй, авьяастай, зорилготой…) харагддаг.” зэрэг эдгээр үгс нь түүнийг гуйвшгүй хөл дээрээ бат зогсоход туслах болно.

2. Гадаад төрхийг нь урамшуулах

Эр хүнийг гадаад үзэмжээр магтах нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, сэтгэл татам байхад нь тусалдаг. Эмэгтэйчүүдийн адил эрчүүд ч мөн сайхан харагдах дуртайг ойлгох хэрэгтэй. Гэхдээ ерөнхий магтаал хэлэхийн оронд онцгойлон сэтгэл татам хэсгийг нь сонгон магтвал зүйтэй.

Жишээ нь:

"Чиний нүд дуртай зүйлээ ярьж байхдаа үнэхээр гоё гэрэлтэх юм аа."

“Энэ цамц чамд үнэхээр сайхан зохиж байна."

"Чамайг инээмсэглэхээр би тайвширдаг." Эдгээр магтаалууд нь таныг түүнд онцгойлон анхаарал хандуулж байгааг мэдрүүлэх болно. Хамгийн гол нь магтаалаа чин сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй шүү.

3. Түүний хичээл зүтгэлийг үнэл

Том жижиг гэлтгүй түүний үйлдлүүдийг үнэлж урам зориг өгөх нь тэдэнд маш том дэмжлэг болдог.

Жишээ нь:

“Хүүгийнхээ гэрийн даалгавраа хийхэд нь тусалсан цаг хугацаа, тэвчээрийг чинь үнэлж байна."

“Сүүлийн үед ажилдаа ядарч байгааг чинь анзаарлаа. Чи минь үнэхээр хичээж байгаа шүү.”

“Өнөө оройн хийсэн хоол чинь үнэхээр амттай байсан шүү. Баярлалаа." зэрэг жижиг үйлдлүүдийг нь анзааран магтах нь тэдэнд аз жаргалыг мэдрүүлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
7
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.151.216
ЗОЧИН\3.1.210.33