UBLife Logo
Амьдралын дүрэм

35 нас хүрсэн Ким Ү Биний тухай тун сонирхолтой баримтууд

35 нас хүрсэн Ким Ү Биний тухай тун сонирхолтой баримтууд

Ким Ү Бин бол Өмнөд Солонгосын хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг. Ким 1989 онд Сөүлд төрсөн бөгөөд 2009 онд моделийн ажлаар замналаа эхэлж байлаа. 2012 онд “Сургууль” драмаар жүжигчин болох гараагаа тавьсан юм. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, түүний тухай тун сонирхолтой баримтуудыг танилцуулья.

-Зураг авалтын үеэр дүрийг нь бүтээж байгаа баатрынхаа өмнөөс өдрийн тэмдэглэл хөтөлдөг.

-Өөрийгөө царайлаг гэж үздэггүй ч өвөрмөц төрхтэйгээ хүлээн зөвшөөрдөг.

-Модель байхдаа шөнийн клуб орох дуртай байсан ч одоо сонирхолгүй болжээ.

-Согтоод ирэхээрээ маш их ярьдаг. Найзуудаа уухаар дуудахад хэзээд бэлэн гараад ирдэг. Сөөжү уух дуртай. Ялангуяа "Chamisul Fresh".

-Хэнтэй адилхан бэ гэсэн асуултад тираннозавр үлэг гүрвэл гэж хариулдаг.

- Хамгийн сайн найз нь жүжигчин И Чон Сок.

-Ахлах ангид байхдаа харааны шил зүүдэг байсан.

-Ихэнх кинонд түүнд хулиган, атаман, дээрэмчин гэсэн муу залуугийн дүр оногддог.

-Жүжигчин Шин Мин А-тай хамтдаа амьдраад 10 жил болж байгаа ч хуримаа хийгээгүй байгаа. Тэд байгалийн гамшигт өртсөн хүмүүст байнга их хэмжээний хандив өргөдөг.

-188 см өндөр, 70 кг жинтэй.

-Уруулаа хаздаг зуршилтай.

-Кимийг анх модель болж байхад бүгд Bigbang хамтлагийн TOP-той адилхан гэдэг байв.

-Түүний жинхэнэ нэр Ким Хён Жүн. Өвөө нь хайрлажээ.

-Ү Биний ахлах сургуульд үс засалтын хатуу чанга дүрэмтэй байсан ч ганц түүнд үсээ ургуулах зөвшөөрөл өгсөн байна.

-Зохиол, сайхан бичлэгийн уралдаанд байр эзэлж байсан.

-Идэх дуртай ч жин огт нэмдэггүй тул дэглэм барих шаардлага байдаггүй.

-Хүнгүй аралд юу авч очих вэ гэсэн асуултад “Цэвэр ус, шүдэнз, ном” гэж хариулжээ.

-Ичимхий тул найзуудынхаа өмнө ч дуулдаггүй.

- Цохилтын хүч нь Ким Жон Кукаас илүү байлаа.

-Байгаль дэлхийд хайртай тул биологийн ухааны эрдэмтэн болох мөрөөдөлтэй байжээ.

- Дуртай хоол нь deokbokki, jajjangmyeon, рамен, пицца. Рамен сурталчилдаг байсан.

-Өмнөд Солонгосын Kim Seo Ryong брендэд дуртай.

-Эмэгтэй дүүтэй. Тэд 3 насны зөрүүтэй.

-Өндрөөс айдаг.

-Интроверт.

-2017 онд хамар багалзуурын хорт хавдартай гэж оношлогдсон ч 4 жил эмчлүүлээд эдгэрч, эргэн ирсэн.

- Calvin Klein + Jewelry цагны сурталчилгаанд тоглосон анхны Зүүн Азийн модель.

-2018 оны Пёнчаны олимпын хүндэт элч.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Воү\47.128.75.210
ЗОЧИН\13.229.120.78