UBLife Logo
Амьдралын дүрэм

Инээмтгий хүн Робин Уильямсын амьдралын дүрэм

Инээмтгий хүн Робин Уильямсын амьдралын дүрэм

Алдарт жүжигчин Робин Уильямс 75 нас хүрч байх ёстой байлаа. Оскар, “Алтан Бөмбөрцөг” шагналын эзэн, хамгийн шилдэг жүжигчний нэг тэрээр кино болгоноороо бидэнд аз жаргал, инээд баясгалан бэлэглэдэг байсан. Түүний тоглосон дүр бүр үзэгчдэд итгэл найдвар хайрлан, ид шидэд итгэхэд хүргэдэг байлаа. 2014 онд Робин биднийг орхин одсон. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, Робин Уильямсын амьдралын дүрмийг танилцуулж байна.

“Би тавин нас хол гарсан ч эрүүл саруул хэвээр байна. Учир нь миний сэтгэлийн хамаг хар толбо 30 настай байхад минь гараад явчихсан. Одоо жинхэнэ сайхан үе ирлээ”

“Хүн болгоны дотор галзуурлын жижигхэн дөл байдаг. Тэр дөлийг унтраахгүй байхыг хичээгээрэй”

“Стендап бол жинхэнэ сэтгэлийн эрх чөлөө юм. Энд та гудамжинд хэзээ ч хэлж чадахгүй үгнүүдээ хэлж болно”

“Танхимд нэгээс олон хүн байхад л хангалттай. Тэр нь инээж байвал боллоо. Би яриад л байна”

“Би Жим Керрид дуртай. Ёстой жинхэнэ эрч хүч гэдэг тэр байх”

“Майкл Жексонд нэг үг хэл гэвэл би “Андаа, чи эхлээд ямар үндэстэн, арьстан гэдгээ шийд. Эхлээд чи хар арьстан байсан, дараа нь Дайана Росс болсон, одоо Одри Хепберн. Нэг удаа би эрүүн дээр чинь сахал шиг зүйл байгааг ажигласан” гэж хэлнэ”

“Би Сан-Францискод амьдардаг. Энд амьдрах нь цөмийн дайны үеэр Швейцарт амьдрахтай яг ижил”

“Эрх чөлөөний хөшөө одоо хүмүүсээс юм гуйж, хүсэхээ больжээ. Одоо тэр бейсболын цохиур барьчихаад “Намайг бавмаар байна уу” гэж хашгардаг болсон”

“Манай Ерөнхийлөгч англи хэлэндээ тун муу. Тэр “Энэ дэлхийг дарангуйлагчдаас чөлөөлнө” гэж хэлдэг ч өөрөө дарангуйлагчдын нэг гэдгээ ойлгодогггүй”

“Хошин шог мөхөөгүй, амьд байгаа шүү. Цагаан Ордонд бол бүр цэцэглэн хөгжиж байна”

“Улс төр Politicа гэдэг үг нь латин хэлний поли буюу олон, тика буюу цус сорогч новшнууд гэсэн үгнээс бүтдэг”

“Царай муутай хүмүүстэй хэзээ ч бүү зодолд. Тэдэнд алдах юм юу ч байхгүй”

“Ам чинь самрын тосоор дүүрсэн байхад өөрийгөө золиослооч гэж уриалахад тун хэцүү”

“Афганистан бага багаар аюулгүй болж байна. Яагаад гэвэл тэнд хар тамхины ургамал их ургаж байна”

“Кокаин бол Бурхан таныг хэт их мөнгө олж байна шүү гэдгийг чинь анхааруулж байгаа арга хэлбэр юм”

“Хэрэв та жараад оныг санаж байгаа бол та тэр үед амьдарч байгаагүй гэсэн үг”

“Анх удаа “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн шошготой цагаан талх идэхэд надад хямдхан, дээврийн материал идэж байгаа мэт сэтгэгдэл төрсөн”

“Хүүхэдтэй болоод би уухаа больсон. Учир нь би тэднийхээ ярьж, үйлдэж байгаа болгоныг алгасахгүй байх ёстой. Энэ надад их чухал”

“Аав минь тэтгэвэрт гарахдаа надад “Хэрэв надад ямар нэг юм тохиолдвол ээжийгээ харж хандаарай” гэж хэлж байлаа. Гоё байсан. Учир нь тэр үнэн хэрэгтээ “Ингээд чиний ээлж ирлээ” гэж хэлэхийг хүссэн нь мэдэгдэж байлаа”

“Филиппин эмэгтэйчүүд маш халуун гэдгийг хэлэх хэрэгтэй. Чөтгөр алгад, тэд үнэхээр галзуурмаар”

“Оросууд яагаад Брук Шилдст дуртай вэ? Брукийн хөмсөг нь тэдэнд Брежневийг санагдуулдаг болохоор тэр”  

“Ямар хошин шог ярихаа мэдэхгүй байгаа бол шууд өгзөг, жорлон яриад эхэл”

“Балетчин эрчүүд хэт нарийн трико өмсдөг тул үзэгчид хэнийг нь ямар шашинтайг шууд мэддэг”

“Хошин шогийн жүжигчид үзэгчдийг инээлгэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Заримдаа тэд бүр хэт ичгүүргүй, маш аймшигтай болсон байдаг”

“Хэзээ ч, юунаас ч бүү ай. Айлаа гэхэд ядаж тэр айдсаа хөдлөх хүч болгон шингээ”

“Хүн болгон үхдэг гэдэгт ямар нэг утга зорилго бий”

“Намайг үхэхэд булшин дээр минь ууж, бүжиглэ. Юу хүссэнээ хий, харин намайг л хуулж болохгүй. Миний хуулбар хэзээ ч над шиг болж чадахгүй”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...