UBLife Logo
Амьдралын дүрэм

55 нас хүрсэн Илон Маскийн тухай 12 сонирхолтой баримт

55 нас хүрсэн Илон Маскийн тухай 12 сонирхолтой баримт

Илон Маск 1971 онд ӨАБНУ-ын Преторид төрсөн юм. Аав Эррол Маск инженер, ээж Мэй Маск нь модель байлаа. Илон 10 настайдаа л компьютер программ зохиодог болсон байлаа. Энэ 55 жилийн дотор тэр сансарт пуужин хөөргөж, дэлхийн хамгийн хурдан машин бүтээж, твиттерт хэд жиргээд л биткоины ханшийг унагааж амжсан. Тэр бол дэлхийн анхны их наядтан. Дөрвөн эхнэрийн 14 хүүхэдтэй хүн.

Ингээд түүний амьдралын сонирхолтой 12 баримтыг хүргэж байна.

Илон Маск багаасаа л машинд дуртай байлаа. 2013 онд тэр Лондон хотын дуудлага худалдаанаас Жеймс Бондын кинонд гардаг усан дор явдаг машиныг сая ам.доллароор худалдан авч байв. Зураг дээр тэр 1995 онд BMW машинаа засаж байгаа нь.

Багадаа юм бодоод огт дуугарахгүй суучихдаг байсан тул аав, ээж нь дүлий биш байгаа гэж боддог байсан гэнэ. Дэргэд нь хүүхдүүд тоглож, хашгарч байсан ч тэр огт анзааралгүй гүнзгий бодолд автдаг байжээ.

Замналаа Илон Маск 12 настайдаа эхэлсэн. Хоёр жил программ үзээд Blast Star тоглоом бүтээснээ 500 доллароор зарж байв.

2015 онд Илон Маск Симпсоны цувралд гарсан.

Түүний IQ 155. Ийм түвшний хүмүүс шинжлэх ухааны нээлт хийж, уран бүтээл туурвидаг.

Хэрэв тэр Tesla нэрийг авч чадахгүй бол компаниа Фарадей гэж нэрлэх гэж байжээ. Фарадей гэдэг нь Их Британийн эрдэмтэн Майкл Фарадей юм.

Амьдралынхаа турш тэр найман компани байгуулсан: Zip2, PayPal, SpaceX, Tesla, Hyperloop, OpenAI, Neuralink, The Boring Company.

"Төмөр хүн-2" кинонд Роберт Дауни дүрээ бүтээхдээ Илон Маскийг дууриасан гэж хэлсэн байдаг. Маск мөн тэр киноны богинохон хэсэгт гардаг.

Тэр Tesla Motors компаниас албан ёсоор жилд 1 долларын цалин авдаг.

2020 оны тавдугаар сарын 31-нд түүний компани хүмүүсийг сансарт нисгэсэн анхны хувийн компани болсон билээ.

2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд Илон Маск 44 тэрбум ам.доллароор Твиттерийг худалдан авсан.

Ингэхэд Илон Маск хэдэн хүүхэдтэй юм бол, тэдний ээж нар нь нь хэн бэ гэдгийг зураг, хөрөгтэй нь сайтар харцгаая.

Ээж: Жастин Уилсон

Жастин Уилсон бол Маскийн анхны эхнэр бөгөөд 2000-2008 онд хамт амьдарсан юм. Энэ хооронд тэр зургаан хүүхэд төрүүлсэн. Невада нэртэй анхны хүү нь 2002 онд төрөөд 70 хоногийн дараа нойрон дундаа гэнэт амьсгал хураасан.

2004 онд хиймэл үр тогтоолтын тусламжтайгаар тэрээр Гриффин, Ксавьер гэсэн ихэр хүүхэдтэй болсон. Хоёр жилийн дараа 2006 онд мөн хиймлээр үр тогтоон, гурван ихэр хүүхэдтэй болж, Кай, Саксон, Дамиан гэж нэрлэжээ.

Ээж: Клэр Буше (Граймс)

Алдартай дуучин Клэр Буше тэр хоёр гэрлээд 2018-2021 онд хамт амьдарсан. Гурван хүүхэд төрүүлж өгсөн. 2020 онд төрсөн хүүдээ тэд X Æ A-XII (Экс Эш Эй-Твелв) гэсэн хачирхалтай нэр өгсөн. Одоо тэр хүүг бүгд X эсвэл Lil X гэж өхөөрдөн дууддаг.

Exa Dark Sideræl (Экза Дарк Сайдерил) охин 2021 оны 12 дугаар сард төрсөн. Түүнийг тээгч эх өсгөсөн. Гурав дахь хүүхэд Techno Mechanicus (Техно Механикус) 2022 оны зургаадугаар сард төржээ.

Ээж: Эшли Сент-Клер

Зохиолч, нийгмийн зүтгэлтэн Эшли хоёр жил Илон Масктай үерхжээ. Түүний хэлснээр тэд 2024 оны сүүлээр хүүхэдтэй болсон гэнэ. Гэхдээ жирэмсэн байх үед нь Маск түүнийг гадагш гарахыг хориглож, Нью-Йоркийн тансаг байрандаа хашиж, түгжсэн ажээ. Хүүхдийн хүйс, нэр тодорхойгүй.

Ээж: Шивон Зилис

Маскийн Neuralink компанийн тусгай төсөл хариуцсан захирал асан бүсгүй. Зилис эхлээд Илон Масктай ямар ч романтик харилцаагүй, зүгээр л эр эсийн донор байсан гэж мэдэгдсэн ч 2021-2022 онд хамт амьдарч байсан нь мэдэгдсэн. Илон Маскийн 4 хүүхдийн ээж гэж байгаа.

Эхлээд 2021 оны 11 дүгээр сард хиймэл үр тогтоолтоор хүү Страйдер, охин Азюр нар төрсөн. Дараа нь 2023 онд Аркадия гэдэг охинтой болсон. Хамгийн отгон буюу Маскийн 14 дэх хүүхэд 2025 онд төрсөн байна. Хүүдээ Селдон гэдэг нэр өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...