Парисын олимпын наадамд Монголын тамирчдаас хамгийн түрүүнд тэмцээнд орох Байт харвааны баг Олимпын тосгонд ирлээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
ОУХМ, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд, дасгалжуулагч Ю. Ганзоригийн хамтаар Парисын олимпын нээлтийн өмнөх өдөр буюу энэ сарын 25-нд урьдчилсан харваанд цэц сорино. Дараа нь долоодугаар сарын 29-нд хасагдах шатанд өрсөлдөх юм.