Парисын олимпын жүдо бөхийн эрэгтэй 66 кг-д барилдах Абэ Хифүми, эмэгтэй 52 кг-ын Абэ Үта нар өнөөдөр Ханэда нисэх буудлаас Парисыг зорин одлоо. Явахаасаа өмнө тэд сэтгүүлчдэд ах дүү хамтдаа олимпын аварга болсон Токио олимпын ялалтаа харийн нутагт давтах зорилготой байгаагаа ярилаа.
Хифүми “Өмнөх олимп эх оронд минь болсон ч цар тахлын улмаас үзэгчгүй явагдсан. Энэ удаад үзэгчдийн өмнө огт өөр, олимп болох нь мэдээж. Энэ нь сэтгэлд таалагдаж байгаа. Эсрэг талын фэнүүдийн хашхирах чимээг ч өөртөө ашигтайгаар эргүүлэх болно. Парист бэлтгэл хийх ч үнэндээ Японд бэлтгэл бүрэн ханасан. Түрүүлэх болно” гэж хэллээ.
Үта “Токио олимпоос өөр олимп болно. Уур амьсгал ч өөр байх. Энэ удаад би ахаасаа сүүлд барилдана. Үүнд сэтгэл түгших зүйл алга. Барилдаандаа л анхаарна, түрүүлнэ” гэж ярьсан байна.
Парисын олимпод жендерийн тэгш байдлын төлөө эхний өдрийн финалын барилдаан эмэгтэй, маргааш нь эхлээд эрэгтэй гэж ээлжлэн явагдана. Ах дүү хоёрын барилдаан болох өдөр 29-нд эхлээд 66 кг-ын финалын барилдаан, дараа нь 52 кг-ын алтан медалийн барилдаан болох юм.