UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024: Б.Отгонболд Панамерикийн аваргатай халз харвана

Парис-2024: Б.Отгонболд Панамерикийн аваргатай халз харвана

"Парис 2024" олимпын наадмын байт харвааны чансаа тогтоох урьдчилсан харваа өчигдөр болж өндөрлөлөө. Нийт 64 тамирчин бүгд харваж 1/32 финалд хэнтэй таарахаа шийдлээ. Чансааны харваанд 1-т орсон тамирчин 64 дэх тамирчинтай гэх маягаар харвах болно. Цаашдаа халз харваж, хасагдах журмаар явагдана.

Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболд өчигдөр нийт 643 оноотой, 54-р байрт орсон.

Ингээд чансааны харвааны 11-т орсон Мексикийн харваач Матиас Грандетэй халз өрсөлдөх боллоо.

Матиас Гранде нь 2024 оны Панамерикийн аварга, 20 настай, дэлхийн чансааны 17-р байрт эрэмбэтэй тамирчин. Энэ жил замналынхаа хамгийн оргил 695 оноог авчээ. Хоёр тамирчин наймдугаар сарын 1-нд 20.30 цагаас харвах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...