UBLife Logo
Амьдралын дүрэм

81 нас хүрсэн рок мангас Мик Жаггер ярьж байна

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
81 нас хүрсэн рок мангас Мик Жаггер ярьж байна

Алдарт The Rolling Stones хамтлагийн Мик Жаггер 81 насыг зоогложээ.

Ингээд түүний галзуу, рок эшлэлтэй танилцъя.

-Манай үе одоогийн үеэс ганц юмаар л ялгаатай. Бид хийж байгаа юмандаа итгэдэг байсан.

-Би одоо ч хүүхэн, мөнгө, хөөрөн огшихын төлөө дуулдаг.

-Заримдаа бид хүссэн зүйлээ авч чаддаггүй. Гэхдээ тэр үедээ бид хэрэгтэй зүйлээ авч байдаг.

-Өнгөрсөн үе сайхан байсан. Тэр үеэ мартаж, харамсаж болохгүй. Гэвч өнгөрсөн үеэрээ байнга амьдарч болохгүй. Тийм болохоор би бичсэн бүх дуугаа мартдаг.

-Би төрөхдөө рок од төрөөгүй. Би бол шоу бизнесийн жирийн нэг төлөөлөгч. Тэр үед моодонд орж байсан болохоор нь л Рок-н-роллыг сонгосон. Хэрэв би 1915 онд төрсөн бол жааз хөгжимчин эсвэл дуугүй киноны од болох байлаа.

-Би хэн нэгний талд ордоггүй. Энэ дэлхийд туйлын үнэнийг эзэмшдэг нэг ч хүч байхгүй.

-Бүх хүнд тохирох амьдралын дүрэм бол – Хэт их хичээх хэрэггүй.

-Амьдралаа би зөвхөн дуулж бүжиглэж, оргилуун дарс ууж өнгөрөөсөн. Ер нь өгсөн бүх юмыг нь л хүртдэг байлаа.

-Мөрөөдлөө алдана гэдэг оюун ухаанаа алдана гэсэн үг.

-Бүжиг бол сексийн болхи орлуулга юм.

-Та нарт заримдаа ухаан сууж, төлөвшихгүй байх нь дээр санагддаг биз дээ.

-Надад олон тэнэг зуршил бий. Жишээ нь, өдрийн 3 цагт цай уух.

-Миний зургийг сэтгүүлийн нүүрэн дээр гаргаж байгаа цагт 17 дугаар хуудсан дээр миний талаар юу бичих нь огт падгүй.

-Дуу зохиохыг би хүүхэд төрөхтэй адилхан гэж үздэг. Ганц ялгаатай нь муу дуу гарвал хогийн саванд хаяж болдог.

-Жинхэнэ дайн эхлэхэд хуурамч эх оронч үзэл маш хурдан унтардаг.

-Дурсамж бол хүний үүрч явахаас өөр аргагүй хамгийн хүнд ачаа юм.

-Үгүй үгүй, тэр эмэгтэйтэй ямар ч холбоо надад байхгүй. Хоёрхон шөнө л зүгээр л танилцсан юм.

-Шар сонинд нэг гарсан бол дахиж хэзээ ч тэндээс зугтаж чадахгүй.

-Үхэж үрэгдээгүй л бол чи урагш явах ёстой.

-Үзэгчдийн өмнө рок хөгжим тоглох нь заримдаа ямар ч хайр дурлалаас илүү таашаал өгдөг.

-Янз бүрийн юм тохиолдох юм. Өглөө босоод хуучин халбагаа хараад өөртөө “Мик шинэ халбага худалдан авах болжээ” гэж хэлнэ. Ингээд шинийг авна. Би эмэгтэй хүн гэж хэлээгүй шүү.

-Рок-н-ролл бол хар тамхи л гэсэн үг. Болгоомжтой байх хэрэгтэй. Үргэлж хөгжим тоглоод байх хэрэггүй.

-Ихэнх хүмүүсийн адил миний ёс суртахууны үнэт зүйлс хэлбэлзэн өөрчлөгдөж байдаг.

-Миний үе атомын бөмбөгнөөс айж өссөн. 9-р сарын 11-ний алан хядлага надад эсрэг тэсрэг олон бодол төрүүлсэн. Нэг талаас алан хядагчдын үйлдэл маш зэрлэг хэрцгий. Нөгөө талаас ард түмнийг улам айлгах гэж улайрсан хэвлэл мэдээлэл муухай байлаа. Мөн тайзан дээрээс “эх оронч” нулимс урсгасан рок дуучид сайхан харагдаагүй.

-Рок хамтлагийн дуучин болохоос өмнө намайг охид тоодоггүй байлаа. Дуулаад эхэлтэл тэд соронзонд татагдсан төмрийн үртэс мэт ирээд наалдсан.

-Хүмүүс рок дуучдыг архичин, хар тамхичин, зодоонч, хүүхэмсэг гэж боддог. Хэрэв бид тэдний төсөөлдөг шиг байсан бол аль хэдийн үхчихсэн байх байсан.

-Английн хөгжмийн тайз хоосорчээ. Шинэ зүйл алга. Эхлээд Beatles байсан, дараа нь бид, одоо хэн ч байхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.