Шинэ сарын мэнд хүргэе! Зуны төгсгөл, намрын эхлэл болох үзэсгэлэнт наймдугаар сар ийнхүү эхэллээ. Энэ сарын хувь одон орны 12 онцлох үйл явдал биднийг хүлээж байна.

8-р сарын 2: Сар Поллукс одноос 1°48' зайд өнгөрнө. Поллукс бол ихрийн ордны хамгийн тод орд ба сартай ойр зөрснөөр үзэсгэлэнтэй харагдах болно.
8-р сарын 4: Шинэ сар ангараг гараг болон алдербаранаас 4°54'-ийн зайд өнгөрнө.
8-р сарын 5: Сар сугар болон регул гарагуудтай ойр зөрнө.
8-р сарын 7: Сар буд гарагаас 3°05' зайд байршина.
8-р сарын 8: Сугар гараг буд гарагаас 5°46'-ийн зайд байршина.
8-р сарын 10: Сар Spica-аас 0°42' зайд зөрнө.
8-р сарын 12: Жил бүрийн 7 сарын 14-нөөс 8 сарын 24 хооронд тохиодог Персейдийн оргил буюу солирын борооны оргил үе тохионо.
8-р сарын 14: Сар Антаресаас 0°0'-ийн зайд өнгөрнө мөн Ангараг гараг Бархасбадь гарагаас 0°18' зайд өнгөрнө.
8-р сарын 17: κ-Cygnids’ солирын борооны оргил үе тохионо.
8 сарын 19: Супер сар буюу хөх тэргэл сар гарна. Мөн эл өдөр тэргэл сар Далай ван гарагаас 0°37' зайд өнгөрөх болно.
8-р сарын 21: Сар Санчир гаригаас 0°24'-ийн зайд өнгөрнө. Эл үзэгдэл нь Латин Америк, Африк, Европоос харагдана.
8-р сарын 25: Сар Тэнгэрийн ван гарагаас 4°16' зайд өнгөрнө.
8-р сарын 26: Сар Плейадаас 0°6'-ийн зайд өнгөрнө.
8-р сарын 27: Сар Ангараг гарагаас 5°16' (маг 0.8), Бархасбадь гарагаас 5°38' (маг -2.3') өнгөрнө.
8-р сарын 28: Оддын огтлолцол буюу Буд, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гарагууд нэг шугамд огтлолцон байрших болно.
8-р сарын 30: Сар Поллуксаас 1°42' зайд өнгөрнө.