АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ирландад хийсэн айлчлал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нэр төрд тун халтай айлчлал боллоо. Айлчлалын үеэр Трамп “Ирланд, Хойд Ирланд улсууд нэгдвэл маш сайхан зүйл болно. Энэ талаар Их Британид хэлэх зүйл байгаа байх” гэж хэлсэн билээ. Израилын эсрэг Их Британийн тавьсан хоригоос болж хоёр улсын харилцаа муудаад байгаа энэ үед Трампын хэлсэн үг Их Британид ихээхэн шуугиан дагууллаа.
Юуны өмнө Их Британийн харьяанд байдаг Уэльс, Шотланд, Хойд Ирландын тэргүүн сайд нар өчигдөр Уэльсийн нийслэл Кардифф хотноо уулзаж, хууль, эрх зүй, болон улам илүү нягт хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Тэд бүгд Их Британийн харьяанаас гарч, тусгаар улс болох зорилт тавьжээ.

Уулзалтад Шотландыг Үндэсний намын тэргүүн (SNP) Жон Суинни, Уэльсийг “Plaid Cymru”-гийн дарга Рун ап Йорверт, Хойд Ирландыг Бүгд найрамдах “Шинн Фейн” намын тэргүүн Мишель О'Нил, Мэри Лу Макдональд нар төлөөлсөн байлаа.
Шотланд, Хойд Ирланд, Уэльс улсууд Их Британийн Эзэнт гүрний харьяаллаас гарах талаар бүх ард түмний санал асуулга явуулахаар тогтсон байна. Талууд эдийн засаг, эрчим хүч, олон улсын хамтын ажиллагаа, тусгаар тогтнолын талаар хамтарсан баримт бичиг гаргалаа. Гурван улс тусдаа Европын холбооны гишүүн болно гэдэг дээр санал нэгдэж, Шотланд, Уэльс хоёр шинэ гишүүнээр, харин Хойд Ирланд нь Ирландын БНУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж элсэх гэнэ. Мөн Лондоны засаглалын үе дууссан гэж зарлажээ.

АНУ-ын БНН-ын хэд хэдэн нөлөөтэй гишүүн бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн бол Их Британийн Ерөнхий сайд Энди Бернем санал асуулгыг 2029 оны наймдугаар сарын 15-наас өмнө явуулах боломжгүй гэж мэдэгдээд байна. Мөн Ерөнхий сайд гурван улсын тэргүүн сайд нарт хандаж, салан бутаргах бодлоо орхиж, ард түмний амьдралыг хэрхэн дээшлүүлэх талаар бод гэж зөвлөсөн байна.
