UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024: Монгол тамирчдын тэмцээний хуваарь (08.02)

Парис-2024: Монгол тамирчдын тэмцээний хуваарь (08.02)

Парисын олимпын наадмын 7 дахь өдрийн уралдаан тэмцээн эхэллээ. Өнөөдөр манай баг тамирчид хэрхэн өрсөлдөх бол? Манай хүнд жингийн жүдочдын олимп эхэлж байна. Буудлагын О.Есүгэн медалийн төлөө өрсөлдөх юм.

Жүдо

Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл барилдана. Эхний тойрогт Германы Абрамовтой таарсан. О.Цэцэнцэнгэлийн аав Б.Одхүү 2000, 2004 оны олимпод оролцож байсан билээ.

Эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн гарч ирнэ. Казахстаны Камила Берликаш түүний өрсөлдөгч. 2023 оны Азийн наадмаар манай тамирчин түүнийг ялж байлаа. Уламжлал ёсоор хэсгийн барилдаан 16.00, финалын барилдаан 22.00 цагаас эхлэх юм.

Буудлага

О.Есүгэн эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрлийн шилдэг наймд өрсөлдөнө. Улаанбаатарын цагаар 15:20 цагт финалын шатанд цэц сорино.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.7.0