UBLife Logo
Спорт

UFC: Кори Сэндхаген монгол бөхтэй бэлтгэл хийж, Нурмагомедовтой зодолдоно

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
UFC: Кори Сэндхаген монгол бөхтэй бэлтгэл хийж, Нурмагомедовтой зодолдоно

Наймдугаар сарын 3-нд АНЭУ-ын Абу-Даби хотын Etihad Arena спорт комплекст “UFC on ABC: Sandhagen vs. Nurmagomedov” холимог тулааны тэмцээн болох гэж байна. Гол тулаанд UFC холбооны аварга асан Кори Сэндхаген ОХУ-ын Умар Нурмагомедовтой нударга зөрүүлэх юм. Умар бол Хабиб Нурмагомедовын хамаатан, чөлөөт бөхөөр хичээллэж байсан тулаанч. Кори Сэндхаген тулаанд хэрхэн бэлтгэж байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

-Та Умартай тулалдахын тулд бөх, байлдааны самбо бөхийн шилдэг орос тамирчидтай хамтран ажиллав уу?

-Манай багт монгол бөх байгаа. Тэр надад маш их тусалж байгаа. Монгол залуу маань чөлөөт бөхийн тамирчин. Маш хурдан тейкдаун хийж, хөлд ордог. Барилдааны арга маяг нь Умартай маш төстэй. Мөн хүчтэй грэпплер тамирчдыг урьсан. Жишээ нь, Тайван Клэкстон. Тэр саяхан нэг дагестан тамирчныг ялсан. Тийм болохоор барилдаанаа сайжруулахад надад бэлтгэл хангагч хангалттай бий. Ер нь мөнгө их зарж, сайн тамирчидтай бэлтгэл хийлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.