Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын F-16 сөнөөгч онгоц Украинд ирлээ гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр украин нисгэгчид шинэ онгоцоо ашиглаж эхэлжээ.

Эхний тусламжид 10 ширхэг F-16 онгоц багтсан байна.

Энэ он дуустал Украин армид дахин 20 ширхэг онгоц ирнэ.

Нийтдээ 79 F-16 онгоц нийлүүлэхээ холбоотнууд амласан билээ.

Харин ОХУ-аас F-16 онгоц сөнөөсөн цэрэг дайчдадаа их хэмжээний мөнгөн шагнал амлаад байна.