UBLife Logo
Амьтан

Мануулын талаарх СОНИРХОЛТОЙ баримтууд

Мануулын талаарх СОНИРХОЛТОЙ баримтууд

Мануул хэмээх өхөөрдөм хөвөн бөмбөг шиг амьтны талаар та бүгд интернэтээс харсан биз ээ. Нэн ялангуяа муурт хайртай хүмүүсийн зүрх сэтгэлийг булааж буй энэхүү хөөрхөн амьтны талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

#1 Мануул (otocolobus manul) нь Төв Азид тархсан жижиг муур юм. 

#2 Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.

#3 Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн.

#4 Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг.

#5 Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог.

#6 Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байсан.

#7 Мануул нь Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.

#8 Биеэ хамгаалах чадвар муутай амьтан гэмээр аюултай дайснаа харахаараа нүүрэндээ аргал барьчхаад, өөрийгөө нуугдчихлаа гэж бодно. Нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг сонин амьтан шүү.

#9 Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхитэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Ороо нийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дундажаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой төрүүлнэ. 2 настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл насалдаг.

#10 Үлийн цагаан оготно, чичүүл, огодой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтдаар хооллохын зэрэгцээ тарваганы мөндөл, туулайн бүжин, ятуу, жижиг шувуудаар хооллоно.

#11 Олон улсын хэмжээнд арьсыг нь дээл, хантааз, нударга, пальтоны зах, малгай хийх зорилгоор арьсыг нь худалдаалдаг учир хараа хяналтгүй агнаж энэ зүйлийн тоо толгой нь буурч байна гэж үздэг. Мөн үлийн цагаан оготнын (Lasiopodomys brandti) тоо толгойг зохицуулах зорилгоор хэрэглэж буй Бромадиолне химийн хорт бодисонд дам өртдөг, уламжлалт анагаах ухаанд гадар өөхийг нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг зэрэг ч мөн адил ховордлын шалтгаан болж байна.

Дэлхийн тархац: ОХУ, Армен,  Иран, Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан,  Тажикистан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Монголд

Бүс  нутгийн тархалт: Монгол орны  Хөвсгөл, Хэнтийн уулсын таг, ялангуяа Архангай, Завхан, Говь-алтай, Хөвсгөл, Төв аймгийн нутагт элбэг тохиолдоно. Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн тал хээр, Дорнод монголын талд ч бий,  Алтайн цаад говь Зүүнгарын говь, Өмнийн говиудад ховор тохиолдоно. Монгол орны тайгын бүсээс бусад бүх нутагт тархсан. Цөлийн бүсээр ховор тохиолдоно.

Эх Сурвалж: MAKE GREEN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
3
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
😍😍😍😍😍😅\13.250.20.189
ЗОЧИН\54.254.243.199
🥰😍😍😍😍😍
ЗОЧИН\54.254.243.199
🥰😍😍😍😍😍
ЗОЧИН\13.250.104.35
Hen ngn\54.255.195.173
Ymr hooriimbeee
өөлхөн\13.229.180.248
өөлхөн
ЗОЧИН\13.229.156.163
howd aimgiin vench sumaar ih baidag shvv
ЗОЧИН\13.250.107.108
howd aimgiin vench sumaar ih baidag shvv
kana\18.141.142.69
ujujjuju yaasan huurhiiin