UBLife Logo
Newsfeed

2024 ондоо багтаж орхих хэрэгтэй зүйлс

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
2024 ондоо багтаж орхих хэрэгтэй зүйлс

2024 он гараад аль хэдийн найман сар өнгөрчээ. Нэг л мэдэх нь ээ шинэ жил, шинэ бүхний эхлэл ирэх цаг мөч ирнэ. Иймд хүлээлт үүсгэлгүй энэ ондоо багтаж сэтгэл мэдрэмжээ анагаан, өөрийгөө хайрлахад суралцацгаая…

Хүнд байдаг хамгийн бодит эрдэнэ бол бие цогцос бус дотоод ухамсар билээ. Угаас үзэсгэлэнтэй хорвоо ертөнцийг цогцлооход гоёмсог байшин, харш, ганган хүмүүс хэрэггүй. Үзэсгэлэнтэй сэтгэл, тунгалаг оюун л хэрэгтэй. Харах өнцөг сайхан байж гэмээ нь хүрээлэн буй орчин өөрчлөгдөх нь мэдээж. Иймд харах өнцгөө өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд өөрийгөө эдгээх, хайрлахад суралцах хэрэгтэй юм шүү.

Өөртөө итгэлгүй байдал

Яг үнэндээ чи өөрөө өөрийнхөө өө сэвийг бусдад хэлэх хүртэл тэр бүр анзаарагдаад байдаггүйг мэдэх үү? Майга хөл, уруулан дээрх мэнгэний үс, сэвх, хугарсан үс зэргийг чинь өдөр тутамд толинд хардгаараа та л анзаарч хардаг гэдгийг санах хэрэгтэй. Иймд гадаад төрхдөө зовних бодлоо яг одоо халж хая. Мөн сэтгэхүйн хувьд би энийг чадахгүй байх, би азгүй хүн гэх хохирогчийн сэтгэхүйг ч мөн адил гээх хэрэгтэй. Оронд нь өөрийнхөө бүхий л сул талыг хүлээж авч тэврээрэй.

Бодит бус хүлээлт

Бид 1000 наслахгүй. Нөгөөтээгүүр цаг хором өнгөрөхийн хэрээр юмс хувьсан өөрчлөгдөж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй иймд өөрт тавьсан бодит бус хүлээлтүүдийг орхиорой гэж зөвлөе. Хамгийн бодит зүйл бол одоо цаг юм шүү. Ирээдүйд ирэх өөрчлөлтүүд зөвхөн чамаас бус олон зүйлийн хүчин нөлөөгөөр өөрчлөгдөг буй учир хүлээлт тавиад байлгүй өөртөө итгэ. Хэрэв энэ зүйлийг энэ ондоо багтаж ойлгож чадвал 2025 онд таныг олон гайхамшиг хүлээж байна гэдгийг амлаж байна.

Амар тайвныг алдагдуулдаг хүмүүс

Хүрээллээ цэвэрлэх буюу нөхөрлөл, хайр сэтгэл зэрэг хүн хоорондын харилцаанд улаан шугам тавьж сурах нь чиний сэтгэл зүйд 100% эергээр нөлөөлөх болно. Иймд ирэх жилийнхээ сэтгэцийн эрүүл мэнд, амар амгаланг одооноос бэлдэцгээе.

Хов жив

Хов жив чамд саарыг авчирна уу гэхээс сайныг хэзээ ч авчрахгүй. Угаас ихэнх хов жив дэгсдүүлэлтэй байдгийг бид бүхэн сайн мэднэ. Иймд яг одооноос хов живд ч ач холбогдол өгөхөө больцгооё. Мөн чиний талаар хүмүүсийн ярьсан зүйлсийг ч тоох хэрэггүй дээ.

Өөрийгөө буруутгах

Өөрийгөө буруутгах бол хамгийн хор хөнөөлтэй, бие сэтгэлийг чинь дотроос нь идэх бодол юм. Ялангуяа болоод өнгөрсөн юм дээр өөрийгөө буруутгаад хэрэггүй дээ. Чи тэрхэн хугацаанд хамгийн боломжит хувилбарыг л сонгосон шүү дээ. Мөн бусдын өмнөөс үүрэг хүлээх, тэдэнд үйлчилж чадаагүй дээ өөрийгөө буруутгах хэрэггүй. Чи хангалттай сайн байсан.

Төгс төгөлдөр байх

Дээрх бүгдийг цогцлоогоод дурдваас эдгээр хүлээлт, сэтгэлийн зовнил нь эцэстээ сайн хүн байхын төлөө, төгс төгөлдөр байхын төлөөх дарамтаас өөрийгөө чөлөөлөөрэй. Угтаа юу ч төгс бишээс гадна хорвоо ертөнц өө сэвтэйгээ үзэсгэлэнтэй юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дориун Хүү\18.136.206.155
Bayrlalaa Amjilt🇲🇳🇲🇳🇲🇳
ЗОЧИН\47.128.220.248
ЗОЧИН\18.138.225.106
ЗОЧИН\54.255.170.165
Баярлалаа АМЖИЛТ хүсье
ЗОЧИН\54.255.170.165
Баярлалаа АМЖИЛТ хүсье
ЗОЧИН\54.179.164.76
Баярлалаа АМЖИЛТ хүсье
ЗОЧИН\18.141.215.206
ЗОЧИН\54.179.164.76
ЗОЧИН\18.141.161.129
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.