ЗХУ-ын Ардын жүжигчин, Украин Улсын баатар, дуучин София Ротару 1947 оны наймдугаар сарын 7-нд Баруун Украины Маршинцы хэмээх молдав тосгонд төржээ. Тэрээр орос, украин, молдав, болгар, серби, польш, герман, франц, итали, испани, англи хэл дээр нийт 500 дуутай. Нэг хэсэг Оросын алдарт Алла Пугачеватай өрсөлдөж явсан дуучин эмэгтэй. Молдав гаралтай, Украины иргэн. Хуучин ЗХУ-ын дуучдаас хамгийн их орлоготой дуучинд тооцогдож байсан бөгөөд 2008 онд Украинд 62 сая ам.долларын орлого бүртгүүлж байв.
Ингээд София Ротаруг амжилтад хүргэсэн амьдралын дүрэмтэй нь танилцья.
“Миний гол эм бол энэ сайхан байшинд гэр бүлтэйгээ амьдарч, төрөлх тосгондоо очих явдал”
“Миний гадаад төрх хувь заяанд минь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж би боддоггүй”
“Миний амьдралд цорын ганц жинхэнэ хайр байсан”
“Хэрэв дуучин хүн замналынхаа оргилд хүрч, хүссэн бүхнээ дуулсан гэж үзэж байгаа бол тайзнаас буух цаг нь олжээ”
“Эмэгтэй хүн болгон, ялангуяа урлагийн эмэгтэй хүний хувьд царайлаг, өөдрөг, хайрлуулсан, хайрласан байх нь маш чухал. Мөн хийж буй ажилдаа дуртай байх”
“Надтай нөхөрлөхийн тулд миний итгэлийг олох ёстой. Үүний тулд цаг хугацаа шаардлагатай”
“Би жинхэнэ Арслангийн орд. Халуун цочмог ч хэрсүү ухаантай”
“Миний ажлын байр тайз гэж үргэлж бодож ирсэн”
“Өрөвч зөөлөн, өгөөмөр агуу байх нь хүний хамгийн сайн зан чанар”
“Амьсгалж байгаа цагтаа дуулах болно. Тайзнаас хэзээ ч буухгүй. Магадгүй тайзан дээр үхэх байх”
“Би өнгөрснөөрөө амьдардаггүй. Би одоо аж жаргалтай байна. Өнөөдрийн аз жаргалаа өөр юугаар ч солихгүй”
“Мөнгө бол хувийн эрх чөлөө. Мөнгө байгаа болохоор хүн хүссэн юмаа авч, зөв гэж үзсэнээрээ амьдарч чаддаг”
“Найз нөхдөд хамгийн чухал нь үнэнч шударга байдал. Би урван тэрслэлтийг өршөөдөггүй”
“Хэрэв надад дахиад амьдрах боломж олдвол энэ амьдралаа л сонгоно”
“Би эгэл жирийн гарлаараа бахархдаг”
Хүний дотоод болон гадаад гоо үзэсгэлэнг бүрдүүлдэг гол зүйл бол хайр дурлал”
“Дуу хөгжим хэзээ миний амьдралд орж ирснийг мэдэхгүй. Хуримын ширээ, үдэшлэг, найр гээд би хөгжим дунд өссөн”
“Бэрхшээл тохиолдох нь харин ч сайн хэрэг. Үүний ачаар зорилгоо биелүүлэх явц илүү сонирхолтой болдог”
“Аав ээж минь намайг ажилсаг хөдөлмөрч, газарт хайртай, ойр дотныхондоо тусалдаг болгож хүмүүжүүлсэн”
“Мөрөөдөж байгаа цагт хүн амьдарч байна гэсэн үг”
“Гэрийн ажил хийж байхдаа би жинхэнээсээ амардаг”
“Уран бүтээлчид бүх амьдралаа гол дүрээ хүлээсээр өнгөрөөдөг”
“Анх дуулж эхлэхдээ би микрофон гэж юу болохыг ч мэддэггүй байлаа”
“Би хэзээ ч хэн нэгэн баяны зуслан, төрсөн өдөр дээр дуулж байгаагүй”
“Намайг өлгийтэй байхаасаа дуулсан уу гэж их асуудаг. Үгүй, соосог саад болоод байдаг байлаа”
“Би хүнээс бэлэг авахаас илүү өгөхдөө таашаал авдаг хүн”
“Ач зээтэй болсноор би амьдрал тасралтгүй үргэлжилдэг гэдэгт итгэдэг болсон”
“Жижигхэн магтаал үг ямар ч эмэгтэй хүний сэтгэлийг өргөж чаддаг”
“Миний олсон амжилт, хүрсэн оргил болгон нөр их хөдөлмөрийн үр дүн болохоос байгалиас заяасан авьяасаа ашигласны ач тус биш”
“Сэтгүүлчид таагүй зүйл бичих болгонд уурлаад байвал мэдрэл гүйцэхгүй”
“Гадаад төрхөө урт хугацаанд сайхнаар нь хадгалахын нууц бол эрүүл, идэвхтэй амьдрал, өөдрөг зан юм”
“Стресс тайлах хамгийн сайн арга бол салхинд гарч, түүдэг галын дэргэд чив чимээгүй суугаад шувуудын дуу сонсох, ойд зугаалж мөөг түүх, шөнийн тэнгэр ширтэх”