UBLife Logo
🥇 Парис - 2024

125 кг-д “Их дөрвөл”-ийн хэн нь түрүүлэх вэ?

125 кг-д “Их дөрвөл”-ийн хэн нь түрүүлэх вэ?

Парисын олимпын наадам өндөрлөх дөхөж, нэг л мэдэхэд чөлөөт бөхийн хамгийн хүнд жингийн барилдаан эхлэхэд бэлэн болоод байна. Монголчууд бидний гол найдвар тавьдаг чөлөөт бөхийн тамирчид маань одоогоор олимпын медаль аваагүй байгаа билээ. Өнөөдөр эмэгтэй 62 кг, эрэгтэй 125 кг-ын жингийн барилдаантай.

Дэлхийн чөлөөт бөхийн хамгийн хүнд жин буюу 125 кг-д “Их дөрөв” бий болоод гурван жил өнгөрч байна. Гүржийн бөх 2020 оны олимпын мөнгө, 2016 оны олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (2017, 2018, 2019), Европын хошой аварга Гено Петриашвили, Туркийн бөх, 2016 оны олимпын аварга, 2020 оны олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (2014, 2015, 2022), Европын 9 удаагийн аварга, 2015 оны Европын наадмын аварга Таха Акгуль, Ираны бөх, 2020 оны олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (2021, 2023), Азийн наадмын аварга Амир Хоссейн Заре болон манай М.Лхагвагэрэл нар “Их дөрөв”-т нэрлэгдэж байгаа. Тэд л сүүлийн гурван жил том тэмцээний медалийг авч байгаа билээ. Манай тамирчны хувьд ДАШТ-ий мөнгө (2022), хүрэл медальт (2021). 2023 оны Азийн аварга, 2022 оны Азийн наадмын мөнгөн медальт. Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальтай. "Хилчин" спорт хорооны тамирчин.

Энэ дөрвөн бөхөөс Таха 33, Гено 30, Заре 23, М.Лхагвагэрэл 26 настай. Сугалаагаар Таха Акгуль, Амир Хоссейн Заре хоёр нэг талд, нөгөө талд нь Гено Петриашвили, М.Лхагвагэрэл хоёр бичигджээ. Манай бөх 2023 оны ДАШТ-д амжилтгүй оролцсон тул чансаа буурч, АНУ-ын Мейсон Пэррис дээр очсон гэсэн үг юм даа.

Гэхдээ “Их дөрвөл” хялбархан хагас шигшээд бүгдээрээ гараад ирнэ гэсэн үг биш. Амир Заре Акгуль ДАШТ-ий хос медальт, БНХАУ-ын Дөн Живэйг ялах шаардлагатай бол Гено Польшийн Роберт Барантай ¼ финалд учрах нь. Манай бөхийн хувьд эхний тойрогт АНУ-ын Мейсон Пэрристэй таарсан. Пэррис бол багаасаа америк хөлбөмбөгөөр хичээллэж байсан тул хүчтэй, түлхэлттэй, хөнгөн атлетикч байсан тул хурдтай. 24 настай. 2019 онд финалд Ираны Амир Зарег цэвэр дараад залуучуудын дэлхийн аварга болж байсан гэж байгаа. Өнгөрсөн 2023 оны ДАШТ-д Генод хагас шигшээд ялагдаж, хүрэл медаль авч байсан. 2023 оны Панамерикийн наадмын аварга, 2024 оны Панамерикийн аварга. Гэхдээ Панамерикийн аварга болохдоо ганц л барилдсан, хагас шигшээ, финалын өрсөлдөгчид нь гэмтээд гарч ирээгүй билээ. 2023 оны АНУ-ын оюутны шилдэг бөхийн шагналт, NCAA аварга. М.Лхагвагэрэл түүнийг ялахад Африкийн олон удаагийн аварга, Египетийн Диааелдин Камал, сүүлийн хоёр Еврогоос медаль авсан, Азербайжаны гүрж бөх Георгий Мешвилдишвили хоёрын ялсантай өрсөлдөх юм.

Таха Акгюль, Гено Петриашвили хоёр хоорондоо 11 таарч барилдсанаас наймд нь Таха ялж байсан. Харин Амир Заре энэ хоёртой барилдааны харьцаа нь илүү буюу ялалт нь хэн хэнээс нь олон.

Бусад бөхчүүдээс Казахстаны дагестан бөх Юсуп Батырмурзаев,  БНХАУ-ын Дөн Живэй, Польшийн Роберт Баран, Киргизийн якут бөх  Айял Лазарев нарыг онцолж болно.

Хүснэгтийн дээд хэсэг

Амир Заре (Иран) - Живэй Дөн (Хятад)

Таха Акгюль (Турк) - Даниель Лигети (Унгар)

Доод хэсэг

Гено Петриашвили (Гүрж) - Роберт Баран (Польш)

М.Лхагвагэрэл (Монгол) - Георгий Мешвилдишвили (Азербайжан) гарах магадлал өндөр.

UWW чансаа

1. Амир Заре (Иран) – 68000 оноо; 2. Гено Петриашвили (Гүрж) - 62200; 3. Мэйсон Пэррис (АНУ) - 62200; 4. Таха Акгуль (Турк) - 44000; 5. Даниель Лигети (Унгар) - 30025; 6. Георгий Мешвилдишвили (Азербайжан) - 29420; 7. Роберт Баран (Польш) - 26400; 8. Абдулла Курбанов (ОХУ) - 25000; 9. Живэй Дөн (Хятад) - 24500; 10. Айял Лазарев (Кригиз) - 23500.

125 кг-ын жингийн сүүлийн 8 жилийн олимп, ДАШТ-ий дүн

ДАШТ-2023. Белград. 1. Амир Заре (Иран); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгюль (Турк), Мэйсон Пэррис (АНУ); 5. Абдула Курбанов (ОХУ), Даниель Лигети (Унгар); 7. Роберт Баран (Польш); 8. Александр Хоцяновский (Украин); 9. Айял Лазарев (Кыргызстан); 10. Живей Дөн (Хятад).

ДАШТ-2022. Белград. 1. Таха Акгюль (Турк); 2. М.Лхагвагэрэл (Монгол); 3. Амир Заре (Иран); 3. Гено Петриашвили (Гүрж); 5. Амар Дхези (Канад); 5. Олег Болтин (Казахстан); 7. Хайден Зиллмер (АНУ); 8. Александр Хоцяновский (Украин); 9. Даниель Лигети (Унгар); 10. Динеш (Энэтхэг).

ДАШТ-2021. Осло. 1. Амирхоссейн Заре (Иран); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгюль (Турк); 3. М.Лхагвагэрэл (Монгол); 5. Олег Болтин (Казахстан); 5. Ник Гваздовский (АНУ); 7. Зелимхан Хизриев (ОХУ); 8. Юссиф Хемида (Египет); 9. Александр Колдовский (Украин); 10. Роберт Баран (Польш).

Олимп-2021. Токио. 1. Гейбл Дин Стивсон (АНУ); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Амирхоссейн Заре (Иран), Таха Акгуль (Турк); 5. Живей Дөн (Хятад), М.Лхагвагэрэл (Монгол); 7. Эгзон Шала (Косово); 8. Геннадий Кудинович (Герман); 9. Денис Хроменков (Беларусь); 10. Диаелдин Абдельмотталеб (Египет).

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгюль (Турк); 3. Живей Дөн (Хятад); 3. Александр Хоцяновский (Украин); 5. Эгзон Шаала (Косово); 6. Ядоллах Мохеби (Иран); 7. Жамалудин Магомедов (Азербайжан); 8. Александр Романов (Румын); 9. Алан Хугаев (ОХУ); 10. Ник Матюхин (Герман).

ДАШТ-2018. Будапешт. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Живей Дөн (Хятад); 3. Парвиз Хади (Иран); 3. Николас Гваздовский (АНУ); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Сумит (Энэтхэг); 7. Таха Акгуль (Турк); 8. Катриэль Муриэль (Аргентин); 9. Даниель Лигети (Унгар); 10. Ермухамбет Инкар (Казахстан).

ДАШТ-2017. Парис. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгуль (Турк); 3. Николас Гваздовский (АНУ); 3. Леван Берианидзе (Армени); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Н.Золбоо (Монгол); 7. Кори Жарвис (Канад); 8. Айал Лазарев (Кыргызстан); 9. Ядоллах Мохеби (Иран); 10. Таики Ямамото (Япон).

Олимп-2016. Рио-де-Жанейро. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Ибрагим Саидов (Беларусь); 3. Гено Петриашвили (Гүрж); 5. Леван Берианидзе (Армени); 5. Тервел Длагнев (АНУ); 7. Даниель Лигети (Унгар); 8. Жарвис Кори (Канад); 9. Камал Абдельмоталеб (Египет); 10. Ален Засеев (Украин).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол\18.143.193.171
Ёстой шалны алчуур болж байна да. Тэмцээнээ эхэллээ дуусгалаа гэдэг 2 үг л уншдаг боллоо шүү дэ. Арай л арчаагүй юм аа. Эд нарын гол зорилго бол медаль авах, харин олимп д оролцож л байвал боллоо гэдэг биш шүү!
Зочин\13.229.53.131
Санаанаасаа их дөрвөл гэж юм зохиогоод тэрэндээ Лхагвагэрэлийгээ хүчээр аваачаад оруулчихсан л байна ш дээ, кк Лхагвагэрэл их дөрвөл байтугай их арвал байсан ч багтахад хэцүү байх оо
ЗОЧИН\13.251.45.217
Лхагвагэрэл яаж Америкийг дийлэх вэ дээ, тэрэн шиг худлаа юм байхгүй.
irgen\13.212.179.249
Orlhon, Tulgat 2 l bna daa az taarval hurel avah bolomj, busad ni hudlaa