UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн зурхай (2024.08.12-08.18)

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Долоо хоногийн зурхай (2024.08.12-08.18)

Уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Зуны улирал дуусаж намар цаг айсуй. Өнгөрсөн долоо хоногийн хувьд солирын бороо, буд гарагийн буцах хөдөлгөөн, арслангийн ордны шилжилт зэрэг олон онцгой үйл явдал өрнөсөн бол энэ долоо хоногийн хувьд тэдгээрийн нөлөө үргэлжилсээр буй. Иймд хамтдаа шинэ долоо хоногийнхоо зурхайг уншицгаая.

1. Хонь (3/21-4/19)

Энэ долоо хоногийн хувьд та бүхний гол анхаарах зүйл бол хүн хоорондын харилцаа холбоо юм. Ялангуяа лхагва гарагт таныг захирагч ангараг гараг бархасбадитай ихрийн ордонд холбоос үүсгэснээр таны өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжид нөлөө үзүүлэх тул хүмүүстэй харилцах хандлага дээрээ анхааралтай байгаарай. Нэн ялангуяа хэн нэгэнд хурц үг хэлж гомдоохоос сэргийлээрэй гэж зөвлөе. Учир нь энэ долоо хоногт таны дотроос халуу дүүгэх, ундууцах, цухалдах зэрэг мэдрэмжүүд хүчтэй төрж магадгүй. Ням гарагт буд гаригийн буцах хөдөлгөөний оргил үе тохиох тул энэ хүртэлх хугацаанд өөртөө итгэх итгэл, бүтээлч энергиэ эрчимжихэд туслах зүйлсийг хийвэл зохилтой. Мөн зан төлөвөө зөөллөх үүднээс дасгал хөдөлгөөн хийж, байгальд алхаарай. Хайр сэтгэлийн хувьд шуурга тохиох бололтой. Шуурга гэдэг хэдий дуулиантай таагүй зүйл мэт боловч аливаа муу муухайг цэвэрлэхийн тулд үүсдэг гэдгийг санаарай. Иймд энэ үеэр хүн хоорондын харилцаанд цэвэрлэгээ хийгдэх, хэрэггүй хүмүүс таны амьдралаас холдон одох магадлалтай гэсэн үг. Энэ нь нөгөөтээгүүр салалтыг зөгнөж байж болно эсвэл эргэн нийлэлт хэн нэгэнтэй яриа өрнүүлэх тохиолыг бүрдүүлж ч болох юм.

2. Үхэр (4/20-5/20)

Энэ долоо хоногт буд гарагийн буцах хөдөлгөөн оргил үедээ буй бөгөөд энэ нь та бүгдийн амьдралын хэд хэдэн салбарт хүчтэй нөлөөлөх тул нэлээд өвөрмөц долоо хоног болох шинжтэй байна. Иймд энэ үеэр зөрүүдэлж гараа хамхин сууж огт болохгүй шүү. Аль болох нээлттэй сэтгэлгээтэй байж аливааг уян хатан хүлээж аваарай. Учир нь та бүгдийн амьдралд олон өөрчлөлтүүд тохиох болно. Хүн угаас өөрчлөлтөд дасан зохицохдоо бодгаль билээ. Нэн ялангуяа танай ордныхны хувьд тав тухтай бүсдээ дуртай шүү дээ. Гэхдээ аливаа зүйл өөрчлөгдөж байж л дэвшдэг гэдгийг санаарай. Долоо хоногийн эхний хагаст хайр дурлалтай холбоотой өнгөрсөн дурсамжууд сэдрэх болно. Магадгүй өнгөрсөнд шийдэгдээгүй асуудал, дурсамжууд таны сэтгэлийг хөндүүрлүүлж магадгүй. Гэлээ гээд хуучин экстэйгээ буцаж нийлэхэд тохиромжгүй үе гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн асуудлаас болж бага зэрэг хямарч магадгүй. Иймд эдгээр өдрүүдэд дотоод зөн совингоо сонсож өөрийн мэргэн ухаанд итгэ. Цаг хугацааг зүгээр ажигла.

3. Ихэр (5/21-6/20)

Энэ лхагва гараг таны ордонд 1989 оноос хойш анх удаа тохиож буй ангараг болон бархасбадь гарагуудын таатай огтлолцоон үүсэж байна. Энэ нь та бүгдэд амьдралаа шинээр эхлэх боломжийг олгох ба зөвхөн энэ долоо хоногт ч гэлтгүй энэ зуны сүүл, намрын эхэн хүртэл энэхүү үйл явдал нь таны амьдралд нөлөөлөх тул хайр дурлалын шинэ харилцаа үүсгэх, удаан бодож явсан ажлаа эхлүүлэх, хүсэл мөрөөдлийнхөө араас хөөцөлдөх цаг ирлээ гэж ойлгоход болно. Мөн долоо хоногийн эхээр таны тусламж хэн нэгэнд хэрэг болох болно. Иймд бусдыг гэсэн сэтгэлээ нээлттэй байлгаж эргэн тойрны хүмүүсээ анзаараарай.Мөн долоо хоногийн эхний хагаст гэр бүлийнхний тань хооронд зарим нэг саад бэрхшээл, зөрчилдөөн үүсэж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийн дархлаа багагүй суларч болзошгүй ба бие болон сэтгэлийн хувьд ихэд ядарч бүх зүйлээс зай авахыг хүсэх бололтой. Чингэснээр танд санал болгосон ажлуудыг ес дүгээр сар хүртэл хойшлуулахаар харагдаж байна. Иймд тус хугацаанд аль болох өөрийгөө тайван байлгаж, сэтгэлээ сэргээх зүйлсийг хийгээрэй.

4. Мэлхий (6/21-7/22)

Та бүгдийн хувьд энэ жилийн хамгийн өндөр зөн совинтой үе тохиож байна. Иймдээ ч ойрд аливаад мэдрэг байгаад байх хандлага үүсээд буй бололтой. Жишээ нь шөнө оройгоор явсны дараа хар дарж зүүдлэх, таалагддаг байсан хүмүүс таалагдахаа болих, харилцаанууд шигшигдэх зэрэг. Үүнийгээ дагаад таны сэтгэл зүй ч мөн ерийн үеэсээ эмзэг байгаа бололтой. Энэ долоо хоногийн хувьд таны анхаарлаа хандуулах зүйл бол сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгах явдал юм. Учир нь таны мэдрэг, зөнч байдал амьдралд тань олон өөрчлөлтүүд авчирснаар үүнээс улбаалж бага зэрэг төөрөгдөх, гуниглах, шантрах зэрэг мэдрэмжүүдтэй нүүр тулж болзошгүй. Иймд бүх зүйлийг цаг хугацаанд даатга. Цаг хугацаа бол хамгийн хүчирхэг зүйл агаад таныг анзаараа ч үгүй байхад нөхцөл байдлыг сайнаар эргүүлчихсэн байх болно. Өнгөрсөн бүхэн ард хоцорч байна иймд одоо цагтаа анхаарч өөрийгөө хайраар дүүргээрэй.

5. Арслан (7/23-8/22)

Энэ жилийн төрсөн өдөр жаахан эвгүй эхэлж байна уу даа. Буд гарагийн буцах хөдөлгөөнөөс эхлээд олон өөрчлөлттэй нүүр тулах хэцүү л байгаа байх… Гэхдээ та бүгдийг догдолж, нээлттэй байгаад талархаж байна. Энэ долоо хоногийн эхний хагаст төлбөр тооцооны асуудал гарч болзошгүй бол харин долоо хоногийн сүүлээс энэ сарыг дуустал бага зэрэг будилаантай цаг үе эхэлж магадгүй. Жишээ нь сэтгэл санааны хувьд тавгүйтэх, өмнө нь таалагддаг байсан зүйлсээсээ залхах цаашдын замдаа итгэлгүй байх зэрэг мэдрэмжүүд дэнсэлж магадгүй. Гэхдээ энэ л утга учир юм шүү. Эдгээр мэдрэмжүүд нь танд яг зөв цагтаа төрж буй учир бүү санаа зов. Энэхэн хугацааг давснаар таны дотоод хүч сэргэж өөрийнхөө сайн талуудыг дахин нээн илрүүлэх болно.

6. Охин (8/23-9/22)

Энэ долоо хоног та бүгдийн хувьд багагүй драматик, дотоод сэтгэлийн зөрчил ихтэй өдрүүд өнгөрч магадгүй. Угаас буд гарагийн буцах хөдөлгөөн охины ордныхонд ердийнхөөс илүү нөлөөлдөг учир гайхах хэрэггүй дээ. Энэхүү сэтгэл хөдлөлийн асуудал нь долоо хоногийн дунд үе хүртэл тохиох ба юу ч хийсэн нэг цэгтээ байгаад байгаа мэт, амьдралд тань өөрчлөлт хэрэгтэй байгаа мэт мэдрэмжүүдийг хүчтэйгээр мэдрүүлэх болно. Иймд хурдаа бага зэрэг сааруулж өөр дээрээ төвлөрөөрэй. Амьдралаа, мөн яг одоо болж буй бүх зүйлсийг дахин эргэцүүлж өөрт үнэ цэнтэй зүйлсийг анзаараарай. Учир нь бидэнд заримдаа амьдралын хэтэрхий хурдан хэмнэлд хуу хамагдан өөрт байгаа сайхан зүйлсийг анзаарах сөхөөгүй болох үе тохиодог юм шүү. Хэрэв та өөрийгөө болон өөрт байгаа үнэт зүйлсийг үнэлж хайрлаж чадах юм бол долоо хонгийн сүүлээр аль эсхүл энэ сарын сүүлээр хүртэх ёстой том бэлгийг хүлээн авах болно. Энэ нь яг л борооны араас гардаг солонго шиг таны амьдралыг цэлмүүлэх тул багахан л тэвччих.

7. Жинлүүр (9/23-10/22)

Та бүгдийн хувьд сүүлийн үед сэтгэлийн түгшүүр нэлээд хурцадмал байгаа бололтой. Энэ нь мэдээж гараг эрхэстэй холбоотой боловч танаас ч мөн адил шалтгаалж буйг санах хэрэгтэй. Танд яг одоо сэтгэлийн хань, найз нөхөд, санаа бодлоо хуваалцах хүн хэрэгтэй байна. Иймд өөрийгөө бүү хаалттай байлга. Хүн төрөлхтөн бид угаас өөр хоорондоо харилцах хэрэгцээтэй бодгаль гэдгийг сана. Энэ ертөнцөд хоорондоо холбоогүй нэгээхэн зүйл ч үгүй билээ. Танд энэ долоо хоногт хамгийн хэрэгтэй зүйл бол сэтгэл санааны тэнцвэрт байдал юм шүү. Иймд сэтгэл зүйгээ тэнцэтгэхийн тулд, бясалгал, иог хийхийг зөвлөе. Мөн энэ долоо хоногт танд тохиох сайхан мэдээ юу вэ гэвэл таны хайртай ч холбоо тасарсан эрхэм нандин хүн амьдралд чинь буцаж орж ирэх магадлалтай байна. Иймд сэтгэл зүрхээ нээлттэй байлгаж хайраар дүүрэн инээмсэглээрэй.

8. Хилэнц (10/23-11/21)

Буд гарагийн буцах хөдөлгөөн танай ордныхонд харьцангуй таатай нөлөөлж байх шиг байна. Ялангуяа хайр сэтгэлийн хувьд хуучин харилцаагаа сэргээх, аль эсвэл онцгой нэгэнтэй учрахад таатай цаг хугацаа ирж байна. Гэсэн хэдий ч энэ сарын хоёрдугаар хагаст таны ажил амьдрал, хүсэл эрмэлзэлд зарим нэг төөрөгдөл үүсэж магадгүй. Гэхдээ энэхүү будилаан төөрөгдлийг асуудал гэхээс илүү сорилт хэмээн харвал зохилтой. Тус энергийг ашиглаж амьдралдаа сайхан өөрчлөлтийг хийгээрэй. Амьдралдаа салхи орохыг зөвшөөр хилэнцийнхээн.

9. Нум (11/22-12/21)

Сониуч адал явдлаар дүүрэн долоо хоног өнгөрөх бололтой. Энэ долоо хоног та бүхэн яг л шинээр төрсөн мэт бүх зүйлийн утга учир, зангилааг тайлахыг хүсэх бөгөөд олон ч зүйлийг эргэцүүлж өнгөрөөх төлөвтэй байна. Мөн хэцүү зүйлийг дуусгаж шинэ зүйлийг эхлүүлэх амьдралын мөчлөг энэ долоо хоногт тохиох болно. Иймд тус энергийг ашиглан салах гээд салж чадахгүй байсан харилцааг дуусгавар болгохыг зөвлөе. Долоо хоногийн хоёрдугаар хагасаас таны аливааг харах өнцөг өөрчлөгдөх агаад ирээдүйдээ зориулж өөр таатай боломжуудыг эрэл хайгуул хийх бололтой. Угаас яг одоо хэтийн төлөвлөгөө гаргахад таатай цаг хугацаа тул дотоод мэдрэмждээ итгээрэй.

10. Матар (12/22-1/19)

Буд гарагийн буцах хөдөлгөөн та бүгдийг зорилго төлөвлөгөөгөө ахин нэг шалгахыг шаардаж байна. Цаашид би юу хийх вэ? Энэ үнэхээр зөв зам мөн үү? гэх мэт асуултуудыг та бүхэн өөрөөсөө асуух болов уу? Угаас эдгээрийг эргэцүүлэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа мөнөөсөө мөн. Иймд төөрөлдөж буй мэт мэдрэмж авбал санаа зовних хэрэггүй дээ. Хамгийн чухал нь бусдын санал бодлыг бус өөрийн зөн совин, дотоод дуу хоолойгоо урьтал болгоорой. Та бүгд яг одоо өөрийн мэргэн ухаан, мэдрэмжид 100% итгэж болохыг гараг эрхсүүд гэрчилж байна. Мөн санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой саад бэрхшээлүүд бий болсон юм шиг байна. Энэ нь ангараг бархасбадь гарагуудын нөлөөгөөр тулгарч буй асуудлууд юм. Иймд дээр дурдсанчлан зорилгуудаа ахин нэг нягтлаад бодит тооцооллыг гаргаарай. Ням гарагт нар болон буд гарагуудын таатай холбоос та бүгдийн харилцаа холбоонд таатай үйл явдлыг авчрах болно. Нэн ялангуяа хосуудын дунд итгэлцэл бий болох нигууртай.

11. Хумх (1/20-2/18)

Хумхын ордныхон ойрын үед мөнгө санхүүгийн дутагдлаас болж багагүй бухимдаж байх шиг байна. Амьдрал тань удаашралтай байгаа мэт санагдаж ямар нэг зүйлд яарах ёстой мэт мэдрэмжийг авч буй бололтой. Эдгээр мэдрэмжүүдээ дарах гэж оролдох хэрэггүй дээ. Оронд нь өөрийгөө илэрхийл. Нэн ялангуяа лхагва гарагт өөрийнхөө тухай бодит үнэн эргэцүүлэх, өөрт төрж буй санал бодлоо бусадтай хуваалцахад таатай. Энэ жилийн зун тохиож буй буд гарагийн ухралт таны хувийн амьдралд гойд нөлөөлж буйг анзаарсан байх. Угаас хүн бүрд аливааг суралцах ёстой хугацаа, нөхцөл, хувь тохиол гэж бий. Иймд танд төрж буй мэдрэмжүүд, одлоо тохиолдож буй учрал бүр уялдаа холбоотой учир хамгийн гол нь дор бүр нь мэдрэмжээ илэрхийлэн урагшлах юм шүү.

12. Загас (2/19-3/20)

Ерөнхийдөө олон өөрчлөлтийг дагуулсан долоо хоног ирж байна. Иймд сэтгэл зүйгээ бэлдээрэй загасны ордныхоон! Нэн ялангуяа дотоод сэтгэл мэдрэмжийн хувьд багагүй зөрчилдөөнүүдтэй нүүр тулж магадгүй. Энэ хугацаанд таны хийж чадах хамгийн чухал зүйл бол хил хязгаар юм шүү. Өөртөө болон бусдад хил хязгаарыг тавьж сур. Мөн өөрт буй хүн хоорондын нандин харилцаагаа хамгаалаарай. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд таны экс бодогдож дахин холбогдох хүсэл бий болж буй бол тэрхүү мэдрэмжээ унтраах хэрэггүй харин оронд нь харилцаагаа авч үлдэн хамгаалахын тулд өөрийн зүгээс үйлдэл хийхэд тохиромжтой хугацаа тохиож байна. Мөн долоо хонгийн дунд үеэс эхлэн таны ажил карьерт багагүй саатал тулгарч магадгүй. Иймд тэвчээртэй байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
7
0
0
0
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.

Долоо хоногийн зурхай (2024.09.09-09.15)

Долоо хоногийн зурхай (2024.09.09-09.15)

Охины ордод байрших буд гараг та бүхний амьдралын анхаарал халамжийн бүсэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд та бүхэн цаг заваа юунд зарцуулах, мөн таныг хүрээлсэн хүмүүс дунд хэн нь жинхэнээсээ таныг хэмээн сэтгэл гаргаж буйг олж мэдэх болно. Мөн түүнчлэн пүрэв гарагт ангараг гараг таны зүрх сэтгэл, бие махбодын харилцааг зохицуулах хүчтэй энергийг илгээх тул тус ө