UBLife Logo
Технологи

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Хөрөнгө чинээтэй хүмүүс нас барахынхаа өмнөхөн өөрийн биеэ хөлдөөгчид гэрээсэлж хэдэн арав, зуун жилийн дараа гэсгээх гэрээнд гарын үсэг зурж цуглуулсан хөрөнгөө түүний тулд зарцуулж байгаа талаар та өмнө нь сонсож байв уу? Бидний иргэншил үнэхээр хүнийг хөлдөөгчид хийж буцаан амилуулах хэмжээний хөгжилд хүрэх үү? Тэгвэл энэхүү эргэлзээтэй асуултад хариулагдах нийтлэлийг та бүхэнд хүргэе.

Dazed сэтгүүлд нийтэлснээр үнэхээр крио хадгалалт буюу хүний биеийг хөлдөөн амилуулах үйл явцыг бодит болгохын төлөө эрдэмтэд шаргуу ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал Tomorrow Bio нэртэй Германы стартап саяхан Европт энэхүү "үйлчилгээ"-г нээлттэй санал болгож буй анхны компани болоод байгаа юм. Тус компанид одоогоор 650 хүн бүртгүүлээд байгаа бөгөөд зургаан хүн, таван тэжээвэр амьтад хадгалагдаж байна.

Мөн бүртгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь дунд эргэм насны буюу дунджаар 36 насны хүмүүс бөгөөд тэд хөгширснийхөө дараа бүртгэлийн дагуу хөргүүрт орж өөрийгөө хадгалуулах аж. Харин хадгалагдсан өвчтөнүүд буюу "гишүүд" нь €120,000 үнээр Швейцарын Рафз дахь байгууламжид тодорхойгүй хугацаагаар хадгалагдаж байна. Мөн дэлхий даяар ийнхүү хөлдөөн хадгалагдсан хүний тоо аль хэдийн 500 хүрээд буй гэнэ. Тэгвэл тэд амиараа луйвардуулж байна уу? эсвэл үнэхээр дараагийн амьдралыг бий болгогч тасалбар бодит уу? дараах мэдээллүүдээс мэдэж авцгаая.

Крио хадгалалт хэрхэн ажилладаг вэ?

Мэдээж амьд биеийг шууд хөлдөөж болохгүй ба хэрэв тэгвээс мөсний талстууд судсыг таслах зэрэг аймшигтай үр дагавартай учирч болзошгүй. Иймд крио хадгалалт нь бие цогцсыг тэгээс доош хэмд хөргөдөг ба ингэснээр бие махбодын задрах биологийн процессыг зогсоодог. Мөн тэдний биеийг хөлдөхөөс сэргийлж "эмнэлгийн зориулалттай антифриз" -ээр эмчилдэг байна.

Tomorrow Bio: "Өвчтөнүүдийг ирээдүйд бий болох технологиор сэргээж, үхлийн үндсэн шалтгааныг нь эмчлэх боломжтой гэсэн хүлээлтээр хадгалдаг. Ерөнхийдөө "Хүлээлт" гэдэг үг маш хүнд ачааг үүрч байна, учир нь ирээдүйн технологи хэзээ энэ хэмжээнд хөгжих нь тодорхойгүй шүү дээ. Гэхдээ бид 50, 75, 100 жил ба түүнээс дээш жил ч бай өвчтөнүүдээ ирээдүйн технологи хангалттай хөгжих хүртэл хадгалагдсаар л байх болно."

Мэдээжийн хэрэг цогцсыг ийнхүү урт хугацаанд хадгалах нь маш өндөр өртөгтэй. Мөн тэдэнд биеийн хэсэгчилсэн хөлдөөлтийн үнийн санал байдаг бөгөөд хэрвээ та бүтэн биеэ хөлдөөхийг хүсвэл 200,000 евро хүртэл ба харин зөвхөн тархиа хөлдөөхийг хүсвэл 75,000 евро гэнэ.

Ингээд бодохоор хөгжил дэвшил гэдэг үнэхээр сонирхолтой ба хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал цаг хугацаагаар аялах хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөлдөөлт нь ирээдүй рүү зорчих аяллын эхлэл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.