Гараг эрхэс, одон орон, бидний дэлхий гээд бүх зүйл уялдаа холбоотой зүй тогтлоор оршин тогтнодгийг та бүхэн мэдэх байх. Тэр ч утгаараа астрологийн шинжлэх ухаан бол оргүй хоосон зүйл огтоос биш бөгөөд гараг эрхсийн хөдөлгөөн, тэдний эрчим энерги хүн төрөлхтөн бидний аж амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай тооцооллыг бодитоор гаргадаг шинжлэх ухаан юм. Иймд хамтдаа есдүгээр сард тохиох гараг эрхсүүдийн хөдөлгөөн ба тэдний нөлөөг уншицгаая.
Есдүгээр сарын 1: Тэнгэрийн ван гарагийн буцах хөдөлгөөн үхрийн ордод эхэлнэ. Тус гарагийн нөлөө 1 сарын 25 хүртэл бидний амьдралд нөлөөлнө.
Есдүгээр сарын 1: Дэлхий ван гарагийн буцах хөдөлгөнө матрын ордод сүүлийн удаа тохионо.
Есдүгээр сарын 2: Шинэ сар охины ордод гарна.
Есдүгээр сарын 4: Ангараг гараг мэлхийн ордод байршина.
Есдүгээр сарын 8: Буд гараг охины ордонд байршина.
Есдүгээр сарын 17: Загасны ордонд бүтэн сарны хиртэлт тохионо.
Есдүгээр сарын 22: Нар Жинлүүрийн орд руу шилжинэ.
Есдүгээр сарын 22: Сугар гараг Хилэнцийн ордонд байршина .
Есдүгээр сарын 26: Буд гараг Жинлүүрийн ордонд байршина.
Юуны өмнө буд гарагийн буцах хөдөлгөөнийг даван туулсан та бүгдэд баяр хүргэе. Нэлээд хүндхэн сар болж өнгөрлөө шүү. Өнгөрсөн наймдугаар сарын хугацаанд амьдралд тань олон өөрчлөлтүүд тохиож, дотоод сэтгэл, харах өнцгийн хувьд ч мөн адил бишгүй олон өөрчлөлтүүдийг мэдрэн өөрийгөө шинээр цогцлоосон гэдэгт итгэж байна. Есдүгээр сарын тухайд хиртэлтийн улирал ирж байна. Бид энэхүү хугацаанд амьдралынхаа деталь бүрийг анхаарахаас гадна эмхэтгэх сайхан цаг тохиож буй хэрэг юм. Сарын эхний хоёр өдөр ихэнх хүмүүсийн хувьд догдлол дүүрэн өнгөрөх нигууртай ба гэнэтийн шинэхэн санаа төрөх магадлалтай. Энэхүү сэтгэл санааны төлөв нь тэнгэрийн ван гарагийн нөлөө юм. Мөн дэлхий ван гараг буцах хөдөлгөөнд орсноор сүүлийн 1 жилийн турш таны амьдралд тохиосон мөчлөг дуусаж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл таны нийгэм, орчин, хүрээлэлд шинэчлэл тохиох юм. Гэхдээ шинэчлэлтээс өмнө та бүхэн сүүдрийн талуудтайгаа нүүр тулж магадгүй. Сүүдрийн тал гэдэг нь аливаа далдалсан асуудал, нүүр тулаагүй сэтгэл зүйн мэдрэмжүүд зэргүүд ил гарна гэсэн үг. Тиймд ойрын хугацаанд аль болох дотоод совин мэдрэмжтэйгээ илүү тулж ажиллахыг сануулж байна.
9-р сарын 2-нд тохиох шинэ сар бидэнд өөртөө итгэх итгэл, шинэ зорилго, дадал зуршлаа өөрчлөх, бодол санаагаа цэгцлэх зэрэг шийдвэрүүдийг гаргахад туслах болно. Иймд эл өдөр олон зүйлд сатааралгүй хүслээ цаасан дээр бичих, хэтийн ирээдүйгээ төлөвлөхөд зарцуулаарай. Харин 9-р сарын 17-нд тохиох сарны хиртэлт нь хүн бүрийн амьдралд хувь тавиланг нь сануулах болно. Өөрөөр хэлбэл эл өдөр хүн бүрт ямар нэг байдлаар гайхамшиг тохиох бололтой. Ерөнхийдөө ес дүгээр сар тэр чигтээ өөрчлөлт, шинэчлэлт, гэнэтийн бэлгээр дүүрэн байх учир та бүхнийг эдгээр гайхамшгуудад сэтгэлээ бэлдэхийг зөвлөж байна. Юмс хэзээ ч төлөвлөснөөр өрнөхгүй байж болно. Гэлээ гээд энэ нь таныг гэсэн зүйлс таныг тойрон гарч байгаа гэсэн үг биш юм. Иймд юунд ч бүү бууж өгөөрэй.