UBLife Logo
Кино

“Alien: Romulus”-ийн араатны дүрийг бүтээсэн 2.3 метр өндөр Роберт Боброцкийн тухай 5 баримт

О.Анхзаяа
О.Анхзаяа
“Alien: Romulus”-ийн араатны дүрийг бүтээсэн 2.3 метр өндөр Роберт Боброцкийн тухай 5 баримт

Яг одоо дэлхий даяар хамгийн их шуугиан тарьж буй кино бүтээл бол яах аргагүй “Alien: Romulus“ билээ. “Alien“ цувралын 9 дэх бүтээл болон гарсан энэхүү бүтээл дээр бид нэгэн аймшигтай араатантай нүүр тулсан билээ. “The Offspring“ хэмээх энэхүү араатныг кино үзсэн хүмүүс маань ямар нэгэн компьютер график ашиглан эсвэл тусгай хүүхэлдэй ашиглан бүтээсэн байх хэмээн бодсон байх. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү араатны дүрийг Румын улсын сагсан бөмбөгийн тамирчин Роберт Боброцкий бүтээжээ.

1. Өдгөө 24 настай Роберт 2016-2017 оны үед өөрийн өндрөөр олныг гайхшруулан алдартай болжээ.

2. Бүх цаг үеийн ахлах сургуулийн хамгийн өндөр сагсан бөмбөгчдийн нэг Боброцкийг Стелла Аззурра хэмээх Италийн баг хөлслөн тоглуулж байсан удаатай.

3. Түүнээс хоёр жилийн дараа тэрээр Охайо муж руу нүүж, 2017 онд сагсан бөмбөгийн талбайд дебютээ хийжээ.

4. Түүний хэрхэн үсэрч бас бөмбөг хааж буй бичлэгүүд YouTube дээр хэдэн сая хандалт авсан байдаг.

5. Alien: Romulus-т тоглосноор тэр дахин шуугиан тарьж чадсан юм. 2.29 метр өндөр түүнийг энэхүү дүрд тоглосон тухайд киноны найруулагч Феде Альварес “Өндөр байна гэдэг нэг хэрэг. Гэхдээ тэр дүрийг гарган ирж, амилуулж чадна гэдэг тэс ондоо зүйл. Би түүний авьяасыг биширсэн“ хэмээжээ. Түүний энэхүү бичлэг үнэхээр үзэгчдийг алмайруулж чадсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.