UBLife Logo
Кино

Хараалт арал, тэнэг дарга буюу “Widow's Bay” киноны тухай 8 баримт

Хараалт арал, тэнэг дарга буюу “Widow's Bay” киноны тухай 8 баримт

Аймшгийн инээдэмт “Widow's Bay” кинонд Шинэ Англи дахь хараал идсэн арал болон тэр хараалд итгэдэггүй хотын даргын тухай өгүүлнэ. Кэти Дипполд цувралыг зохиож, зарим анги дээр “Атланта” цувралаар алдаршсан япон найруулагч Хиро Мүрай ажиллажээ. Энэ кино 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Apple TV+” дээр гарсан. Саяхан болсон “Эмми” шагнал гардуулах ёслол дээр 14 шагнал авсан нь инээдмийн цувралууд дунд үнэмлэхүй рекорд болон тэмдэглэгдлээ. Харин гол дүрийн Мэттью Риз энэ шагналын 78 жилийн түүхэнд нэг өдөр хоёр шилдэг жүжигчний шагнал хүртсэн анхны эрхэм боллоо.

Агуулга

Уидоу-Бэй бол Шинэ Английн жижигхэн арал. Нутгийн иргэд арлаа хэдэн зуун жилийн турш хараагдсан гэж үздэг. Энд байнга үл ойлгогдох зүйл тохиолдоно. Хотын дарга Том Лофтис харин энэ домогт үл итгэнэ. Тэрээр арлаа аялал жуулчлалын Мекка болгож, эх газартай холбох гэж хүсэх ч чадахгүй гэдгийг нь орон нутаг харуулна.

Инээлгэж чаддаг аймшиг

“Widow's Bay” цувралыг ямар нэг төрөлд багтаах боломжгүй, аймшгийн инээдэмт кино гэж нэрлээд байгаа. Энэ бол цэвэр аймшиг биш бас хошин шог биш. “Widow's Bay” нь айдас, инээд хоёрын дунд тэнцвэртэй гэгч нь орших цуврал гээд бодоход болно. Шүүмжлэгчид энэ цувралыг жижигхэн хот, хачирхалтай дүрүүд, элдэв нууцлаг байдлаар нь  “Твин Пикс”-тэй харьцуулдаг. Харин зарим нь Стивен Кингийн зохиол шиг гэж дүгнэсэн ч “Widow's Bay” бол хэнийг ч дуурайгаагүй, өвөрмөц нэгэн ертөнц юм.

ЗХУ-ын тагнуулаас тэнэг дарга - Мэттью Риз

Уэльсийн жүжигчин Мэттью Риз нийслэл Кардифф хотод төрсөн. Лондон хотын Эзэн хааны драмын академийг төгссөн. Том Лофтис бол түүний анхны инээдмийн дүр юм. Риз 2018 онд “The Americans” цувралын зөвлөлт тагнуулын дүрээр Эмми шагнал хүртэж байсан. Энэ жил тэрээр инээдэм, богино цуврал гэсэн хоёр төрөлд Шилдэг жүжигчин болсон. Богино цуврал нь “The Beast in Me”.

Кэти Дипполд — зохиолч

Кэти Дипполд 2016 онд “Ghostbusters”, 2023 онд “Haunted Mansion” киноны зохиолыг бичсэн. Өмнө нь “Parks and Recreation” цуврал дээр ажиллаж байсан. “Widow's Bay” бол анхных нь найруулсан бүтээл. Инээдмийн цувралын шилдэг зохиолын Эмми шагналыг мөн хүртлээ. Энэ киноны санаагаа 20 жил бодож явсан гэж тэр мэдэгдсэн.

Хиро Мүрай – найруулагч

Хиро Мүрай 1983 онд Токиод төрсөн. 1992 онд гэр бүлээрээ Лос-Анжелест суурьшжээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн кино урлагийн ангийг төгссөн.  

Хиро анх хөгжмийн клип хийдэг байлаа. Childish Gambino-гийн “This Is America” клип нь Грэмми шагналд хүртэж байсан түүхтэй. “Widow's Bay”-гийн 10 ангийн тавыг нь найруулж, Шилдэг найруулагчийн Эмми шагнал авлаа. Тус шагналыг авсан анхны ази найруулагч болж байгаа юм.

Зураг авсан газар

Уидоу-Бэй хотхон бол зохиомол газар. Цувралын зургийг Кейп-Энн арал болон Массачусетсын Вустер, Рокпорт, Глостер хотуудад авчээ. Дипполд арлын байрлалыг нийтэд дэлгээгүй нь үзэгчдэд ер бусын, нууцлаг сэтгэгдэл үлдээх зорилготой байлаа.  

Уидоу-Бэй арлын оршин суугчид

Ризээс гадна гол дүрд Кейт О’Флинн, Кевин Кэрролл, Дейл Дикки, Стивен Рут, Кингстон Руми Саутвик нар тоглосон. Стивен Рут, Кейт О’Флинн нар Эмми шагналын шилдэг туслах дүр, Бетти Гилпин инээдмийн цувралын шилдэг жүжигчин шагнал хүртсэн.

Шүүмж, чансаа

“Rotten Tomatoes” дээр 100 хувийн үнэлгээ авсан нь шинэ цувралын хувьд маш сайн амжилт байлаа. Эхний ангиас эцсийн анги хүртэл чансаа өндөр явсаар дууслаа. Дунджаар 98 хувь бол маш өндөр үзүүлэлт юм. “Apple TV+” өнгөрсөн зургаадугаар сард хоёрдугаар бүлгийг хийх болсноо зарласан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...