UBLife Logo
Кино

80 нас хүрсэн Томми Ли Жонсын шилдэг 10 дүр

80 нас хүрсэн Томми Ли Жонсын шилдэг 10 дүр

АНУ-ын жүжигчин Томми Ли Жонс 80 нас хүрлээ. Техас мужийн уугуул тэрээр шууд жүжигчин болчихсонгүй. Эхлээд нефтийн орд газарт ажиллаж, дараа нь Харвардад элсэж, англи утга зохиол судлан, их сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байв. Энд тэрээр ирээдүйн АНУ-ын дэд ерөнхийлөгч Альберт Гортой нэг өрөөнд хамт амьдарч байв. Сургуулиа төгсөөд Жонс Нью-Йорк нүүж, 1970 онд анхныхаа кинонд тоглоод амжсан байлаа. Театр, телевиз, кино гээд олон салбарт ажиллаж байсан түүнд алдар нэр тун оройтож ирсэн. 1994 онд “The Fugitive” киногоор тэр шилдэг туслах дүрийн Оскар шагнал хүртсэн билээ. Томми одоо ч зодог тайлаагүй байгаа. Ирэх аравдугаар сарын 9-нд түүний тоглосон “Angel and the Badman” кино нээлтээ хийнэ. Ингээд түүний шилдэг 10 дүрийг танилцуулж байна.

"Men in Black", Агент Кей
"Coal Miner’s Daughter", Дулиттл Линн
"The Executioner’s Song", Гэри Марк Гилмор
"Lonesome Dove", Вудро Ф. Колл
"The Fugitive", Сэмюэл Жерард
"The Client", Рой Фолтриж
"Men in Black", Агент Кей
"The Three Burials of Melquiades Estrada", Пит Перкинс
"No Country for Old Men", Эд Том Белл
"In the Valley of Elah", Хэнк Дирфилд
"Lincoln", Тадеуш Стивенс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...