ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцох товтой байгаа.
Энэхүү айлчлал нь Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд хэмээн хоёр тал тайлбарлаж буй.
Гэвч дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж буй В.Путин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон Монголд айлчлал хийж буй нь дэлхий дахины анхаарлын төвд оров.
В.Путиныг Украины олон мянган хүүхдийг хулгайлж, албадан хил давуулсан үндэслэлээр ОУЭШ-ээс баривчлах тогтоол гаргасан. Монгол бол ОУЭШ-ийн гишүүн орон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дайнаас хойш ОУЭШ-ийн гишүүн оронд хийж буй анхны айчлал нь болж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад 2004, 2009, 2014, 2019, 2024 онуудад албан ёсны айлчлал хийж байв.
1. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.
2. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
3. ОХУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаа айлчлалын өмнөхөн В.Путинтэй хийсэн ярилцлагыг нийтэлжээ.
4. Украины “The Kyiv Independent“ сонинд “Монгол Улс В.Путиныг баривчлах ёстой, эс үйлдвэл хариуцлага хүлээх болно“ гэсэн нийтлэл гарав.
5. Айлчлалын талаар “The New York Times“ мэдээллэхдээ “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны гуравдугаар сард баривчлах тогтоол гарснаас хойш анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд айлчилж байна“ хэмээн онцлов.
6. Харин “Euronews“-ийн мэдээнд “Европын Холбоо, ОУЭШ, Украины талаас баривчлахыг нь шаардсаар байтал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин харин ч Улаанбаатарт халуун дулаанаар угтуулж, Гадаад харилцааны сайд В.Батцэцэг нь онгоцны буудлаас угтан авлаа. Харин яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг өөрийн биеэр угтан аваагүй вэ гэдэг нь тодорхой биш байна” гэв.
7. Харин “The Conversation“ нийтлэлийнхээ гарчигт “ОУЭШ-ээс баривчлах тогтоолтой В.Путины Монгол дахь айлчлал төвийг сахисан улсын “гуравдагч хөрш“-ийн бодлогыг сорих нь“ хэмээжээ.
8. “Center for European policy analysis” өөрийн цахим хуудастаа “В.Путин Олон улсын эрүүгийн шүүхийг шоглохдоо Монголыг ашиглаж байна“ гэсэн нийтлэл оруулжээ.
9. Тэгвэл “Human rights watch“ товч тодорхойгоор гарчиглажээ. “Монгол: Путиныг баривчил“.
10. Францын “Le Monde“ сонинд “В.Путины айлчлал Монгол Улсыг ичгэвтэр байдалд орууллаа“ хэмээв.
11. Нийтлэлч Баабарын жиргээ.
12. Түүний айлчлалыг эсэргүүцсэн жагсаалын эргэн тойронд…
13. Жагсаалыг хүчээр битгий тараагаасай гэсэн байр суурь ч харагдав.
14. Үр дагавар.
15. Байр суурь.
16. Шог зурагт.
17. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өнөө өглөө энэхүү постыг оруулжээ.
18. ХБНГУ-ын элчин сайдын яамнаас ч мөн адил байр сууриа илэрхийлэв.
19. АНУ-ын элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудаснаа…
20. Сонирхолтой өнцөг.
21. Одоогоос жилийн өмнө ОХУ-ын төрийн Думын дарга В.В.Володин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзаж шуугиан тарьж байв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээрх явдлыг давтсангүй.
22. Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст энэ өдөр зэргэцэн орсон мэдээ анхаарал татна.