UBLife Logo
Авторын булан

Авторын булан: Зандан өчигдөрхөн төмсний үнэ асууж байв

Авторын булан: Зандан өчигдөрхөн төмсний үнэ асууж байв

Ерөнхий сайдын өнөөдөр хийсэн шуурхай мэдэгдэл олныг гайхашруулав. Ялангуяа Занданшатарыг ийм алхам хийнэ гэж хэний ч санаанд ороогүйд хэргийн учир байна. Улс төр өөрт нь шууд хамааралтайгаар халчихсан, түмний анхаарал МАН-ын даргын өрсөлдөөнд хандсан онцгой өдөр төмсний үнэ асуугаад зах дээр явж байсан хүн шүү дээ. Тэгээд маргааш нь ялагдсан.    

Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд холбогдсоныг өөрийнхөө амаар хэллээ. Амарбаясгаланг Бортээгийн ордод хөрөнгө оруулагч гадаадын иргэний амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэдэг УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг танхимдаа авчирч буйгаа мэдэгдэв. Энэ хурлынхаа зургийг инстаграмд оруулахдаа Ираны тэмцлээс эгшиглэж дэлхийд алдаршсан Take me to church дууг дэвсжээ.   

Занданшатарын өнөөдрийн шийдвэр МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс 3 хоногийн дараа хийж буй үйлдэл учраас гэнэтийн сэтгэл хөдлөл биш. Бага хурлыг ялалтаар дуусгасан гэж өөрийгөө үзэж буй Д.Амарбаясгаланг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн албан ёсны байр суурь нь байх ёстой. Д.Амарбаясгаланд дараагийн Ерөнхий сайд болох боломж олгох бүү хэл, мөр зэрэгцэн төр барих орон зай өгөхийн эсрэг чадлынхаа хэрээр тэмцэхээ илэрхийлж буй хэрэг гэж ойлгож болохоор байна. Г.Занданшатар Ерөнхий сайдаас унах эрсдэл бол түүний хувьд одоо ба ирээдүйнх нь хамгийн муу нөхцөл. УИХ-ын дараагийн сонгуульд ч гарахад хэцүү болно.

МАН-ын даргын марафоны үеэр дэгдсэн мэдээллүүд ганц байшингийн хэрэг гэхэд дотор нь төрийн эрх барих хэргийг хуран хэлэлцэх бүү хэл ринг засаад зодолдоно гэхэд багтахааргүй гэмт хэргийн шинжтэй болж өрнөсөн. Хоёр талын зөрчил хэт хурцдах үйл явцын дүнд Д.Амарбаясгалангийн нөхцөд байдал ч илэрхий маш хүнд болсон нь үнэн. Энэ байшингаас ялж л гарахгүй юм бол УИХ-ын даргаараа үлдэнэ гэхэд эрсдэлтэй мэдээллүүдийг олон нийт Б.Энхбаяр гишүүний амнаас сонссон шүү дээ. Б.Энхбаярыг өс хонзонгийн сэдлээр Д.Амарбаясгаланг гүтгэн харлуулж байна гэж үзэгсэд бий. МАН-ын Бага хурал нь ч тэгж харсан. Гэхдээ тэр “нүүрсний хулгай” гэдэг нэр томъёог улс төрд оруулсан, тэмцэхээ зарласан, замын дунд Д.Амарбаясгаланг нүүрсний сонсголоос “чөлөөлсөн” Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед ХЗДХ-ийн сайд байсан. Б.Энхбаяр нүүрсний сонсголыг удирдан явуулсан, түүн дотроо Бортээгийн уурхай ба Амарбаясгалангийн харилцан хамааралтай, эсэх мэдээлэлд хамгийн ойр албан тушаалтан шүү дээ. Б.Энхбаяр өчигдөр АТГ-т Амарбаясгалангийн асуудлаар аз жаргалтайгаар байцаагдсан. Ерөнхий сайд өнөөдөр эрс шийдвэр гаргаж, түүнийг ХЗДХ-ийн сайд болголоо. Энэ үйл явдал цаашид өрнөнө. Нөгөө тал бас мэдээлнэ. Б.Энхбаярын хувь улстөрчийн өс хонзон байв уу, МАН-ын даргын суудлыг алдсан Г.Занданшатарын уур бухимдал юм уу, аль эсвэл Д.Амарбаясгалан нүүрсний хулгайч юм уу гэдгийг мэдэх эрхийг нээж байгаа нь бас сайн хэрэг.

Төмс гэснээс нүүрсний үнэ багахан нэмэгдэх хүртэлх нүүрсний тухай бүх мэдээлэл бүхий бүрэн зураглал өнөөдөр хэний гарт байгаа вэ? Тэд юу мэдэж, бас нууж байна вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” гэх ерөнхий нэртэй ч үр дүн нь Монголын хөгжлийн бодлогын эд эс, үүнд гар бие оролцох хүн нэг бүрт чухал хамаатай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болж өнгөрлөө