Оросын агуу зохиолч Лев Толстой 1828 оны есдүгээр сарын 9-нд төржээ. Ингээд түүний эшлэлээс толилуулъя.
-Ард түмэн боловсролгүй харанхуй байхад Засгийн газар хүчтэй байдаг. Засгийн газар үүнийг мэддэг болохоор ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хэзээ ч хийдэггүй.
-Бүгд хүн төрөлхтнийг өөрчлөхийг хүсэх юм. Гэхдээ хэн нь ч яагаад өөрийгөө өөрчлөх гэж боддоггүй юм бэ?
-Хүлээж чаддаг хүнд юм болгон ирдэг.
-Хүчирхэг хүмүүс үргэлж энгийн байдаг.
-Айл болгон үүднийхээ өмнөх талбайг цэвэрлэчих. Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно.
-Хайр дурлалгүй амьдрахад амар. Гэхдээ утгагүй.
-Би хайртай дуртай юм болгоноо авч чадаагүй. Гэхдээ би өөртөө байгаа бүх юмандаа хайртай.
-Зовж байгаа хүмүүсийн ачаар дэлхий ертөнц урагшлан хөгждөг.
-Их юм мэддэг байх нь чухал биш. Хэрэгтэй зүйл мэдэж байх нь чухал.
-Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрэв таны жаргал дууссан бол юунд алдсанаа бод.
-Бүгд төлөвлөгөө гаргадаг ч хэн нь ч үдэш болтол амьд байх эсэхээ мэддэггүй.
-Юу ч хийхгүй байх нь аз жаргал гэдэг бодол хамгийн хачирхалтай төөрөгдлийн нэг юм.
-Өндөр мод нарийхан үндсээс эхтэй. 9 давхар байшин ганц тоосгоноос эхэлдэг. 1000 км аялал нэг алхаанаас эхлэнэ. Тиймээс бодол санаагаа хянаж байгаарай. Учир нь таны үйлдэл бодол санаанаас чинь эхлэдэг юм шүү.
-Гэртээ аз жаргалтай хүнийг аз жаргалтай хүн гэдэг.
-Хүмүүсийн мөнхийн алдаа бол хүслээ биелэхийг аз жаргал гэж үздэг явдал юм.
-Хэрэв чамайг хууран мэхлэсэн бол энэ нь гарыг чинь хугалсантай л ижил. Дараа нь уучилж болох ч хэзээ ч тэвэрч чадахгүй.
-Уур хилэнгээр эхэлсэн зүйл ичгүүрээр төгсдөг.
-Хэрэв хэн нэгний хувьд та муу хүн болсон бол та түүнд хэт их сайн зүйл хийжээ гэсэн үг.
-Яахаа мэдэхгүй эргэлзэж суухын оронд хурдан шуурхай нэг алхам хий. Буруу ч байсан хамаагүй.
-Ухаантай хүн бүхнийг өөрөөсөө нэхдэг. Харин мунхгууд бүгдийг бусдаас шаарддаг.
-Эшлэл бол Гүн ухааныг тайлбарлан илэрхийлэх шилдэг арга юм.
-Таныг явахыг хэн ч анзаараагүй бол та явсан нь зөв байжээ гэсэн үг юм.
-Таныг магтаж, бусдыг муулдаг хүний үгийг бүү сонс.
-Инээд баяртай айлд аз жаргал өөрөө ирдэг.
-Эрх мэдэл хүнийг эвддэггүй. Эрх мэдлээ алдах айдас нь хүнийг эвддэг.
-Бусдаас өөрийгөө илүү гэж үздэг сагсуу хүмүүст би дургүй. Тэдэнд нэг рубль өгөөд өөрийнхөө үнийг мэдчихээд хариултыг нь өгөөрэй гэж хэлмээр санагддаг.
-Аз жаргалын утга учир нь хүссэн юмаа хийхэд биш хийж байгаа зүйлээ үргэлж хүсч байхад оршино.
-Бүхнийг ойлгодог хүн бүгдийг уучилдаг.
-Хулчгар найз дайснаас аюултай. Учир нь дайснаасаа болгоомжилдог бол найздаа найддаг.
-Дайныг устгахын тулд эх оронч үзлийг устгах хэрэгтэй.
-Хүнд туслахдаа нууцаар чимээгүй тусла. Тэгсэн цагт чи сайн зүйл бүтээхийн баяр баясгаланг ойлгоно.
-Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх тусмаа ухаантай байх хэрэгтэй. Учир нь ухаантай байж л гоо сайхныхаа авчрах гай зовлонгоос зайлж чадна.
-Мэддэг зүйлээ л ярь, мэдэхгүй бол чимээгүй суу. Мэдэхгүй байх нь ичгүүр биш харин мэддэг царайлах нь ичгүүр юм.
-Хэлэх юмгүй хүн хамгийн их ярьдаг.
-Хэлэх юмаа хэлээгүйдээ нэг удаа харамсдаг бол хэрэггүй юм хэлсэндээ 100 удаа харамсдаг.
-Мэдлэг бол зэвсэг болохоос зорилго биш.