UBLife Logo
Newsfeed

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя.

Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Тэрээр хүүхэд насныхаа тухай ярихдаа “Би үргэлж л мөрөөдөж, өөрт байгаа ихэнх цагийг уран баримал, зураг зурах талаар бие даан судалж өнгөрүүлсэн” гэжээ. Харин өнөөдөр тэрээр нас биед хүрж гэсэн урлалуудыг туурвиад байгаа юм.

Түүний бүтээлүүдийг харвал гар хийц, байгалийн элементүүд бүхий хясаа, болор, цэцэг зэргийг цогцлоон урласан байх ба тэрээр угаас урлагийг хэт туйлшрал, баригдмал онолд дүйцүүлэн тодорхойлох дургүй учир ийнхүү өөрийн гэсэн бүтээлүүдийг туурвисан аж.

Эх Сурвалж: Dazed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.